ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ЦАЛИН УРАМШУУЛАЛТАЙ УЯЛДУУЛАХ ТАВАН ЗӨВЛӨМЖ
Байгууллагууд бизнесийнхээ амжилтанд шаардлагатай хүний нөөцийг татаж ажилд авах, урт хугацаанд тогтвортой ажиллуулахад маш олон төрлийн нөхцлүүдийг ажилтанд санал болгодог. Хамгийн чухал нөхцлүүдийн нэг бол цалин урамшууллын бодлого юм.
Salary.com-ийн судалгаанд хамрагдсан компаниудын 75% нь гүйцэтгэлийг цалин урамшуулалтай холбодог гэжээ. Мэдээж гүйцэтгэл сайтай ажиллавал илүү урамшуулал авах нь шудрага зарчим. Гэхдээ гүйцэтгэлийн үнэлгээг шууд сайн, муу гэж дүгнэж болохгүй, нөгөө талаас урамшуулал гэдэг бол зүгээр нэг тоо биш. Гүйцэтгэл ба цалин урамшууллын хоорондох уялдаа нь нарийн шинжлэх ухаан юм. Тэд нэг нэгэндээ хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан авч үзье.