🚥 БЭРХШЭЭЛ БА СОРИЛТУУД
⏸️Чадвартай ажилтан хайх бэрхшээл: Жижиг дунд бизнесүүдийн хүний нөөцийн тогтвортой байдал алдагдаж, сайн ажилтны төлөө төр болон томоохон корпарациудтай шууд өрсөлдөхөд хүрч байна.
⏸️Цалингийн ачаалал ба даатгалын дарамт: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч, дагалдах татварууд өндөр хэвээр байгаа нь бизнесүүдийн гар дээр олгож чадах бодит цалинг хязгаарлаж, ажилтны сэтгэл ханамжийг бууруулж байна.
⏸️Шилжилт, төвлөрөл: Хөдөлмөрийн насны иргэд гадаадад ажиллахыг эрмэлзэж, дотоодын ажлын байрууд эзэнгүйдэж байна.
⏸️Цахим ажлын байрны зохицуулалтгүй байна: Зайнаас ажиллагсад, цахим платформын бизнес эрхлэгчид хөдөлмөрийн зах зээлийн албан ёсны тоонд бүртгэгдэхгүй байгаа нь нийгмийн хамгаалал, орлогын тогтвортой байдалд эрсдэл үүсгэж байна.
💯 БОЛОМЖ БА ШИЙДЛҮҮД
Ажиллах хүчний хомсдол сорилт болж байгаа ч нөгөө талаар бизнес эрхлэгчдэд дараах шинэ боломж, чиг хандлагуудыг нээж байна:
▶️Гадаадын ажиллах хүч: “Гадаад ажиллах хүчний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга намрын чуулганаар хэлэлцэгдэхээр бэлтгэгдэж байна. Энэ хууль батлагдвал квот уян хатан болж, аялал жуулчлал, үйлдвэрлэл зэрэг салбарт гадаад ажиллах хүч авчрахад арай хялбар болно.
▶️Хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг ба сургалтын санхүүжилт нэмэгдэнэ: Гадаад ажиллах хүчин авч буй байгууллагыг дотоодын хоёр ажилтан сургах үүрэгтэй болгох зэрэг “шингээлтийн хөтөлбөр” хэрэгжих магадлалтай.
▶️Хөдөлмөрийн зах зээлийг датагаар удирдах цаг ирлээ: Эрэлт нийлүүлэлтийн судалгаа жил бүр хийгдэж байгаа бөгөөд тодорхой мэргэжлүүдийн дутагдлыг датагаар харж, мэргэшүүлэх сургалтуудыг бизнесүүдтэй хамтран зохион байгуулах боломж бүрдэж байна.
▶️AI ба автоматжуулалтын эрин: Хиймэл оюун ухааныг ашиглан гүйцэтгэл хянах, хэрэглэгчийн зан төлвийг шинжлэх, борлуулалтын шийдвэр гаргах туршилтууд (жишээлбэл И-Март) хийгдэж байна. Энэ нь ажлын байрыг бууруулна гэхээс илүүтэй бүтээмжийг нэмэгдүүлэх зэвсэг байж чадна.
📣ДҮГНЭЛТ
Ажиллах хүчний хомсдол бол түр зуурын үзэгдэл биш, харин системийн шилжилтийн дохио юм. Жижиг дунд бизнесүүд энэ үеийг:
🌐Ур чадвартай ажилтан дотроосоо бэлдэх
🌐Цахим, зайнаас ажиллах боломжийг бүрдүүлэх
🌐 AI-г дэмжигч хэрэгсэл болгон ашиглах стратегиар даван туулах шаардлагатай
Эх сурвалж: https://business.mn