Бидний тухай

Нуган ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдаж, энэ хугацаанд Монгол улсын эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж оношлуур нийлүүлэх тусгай зөшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Бид АНУ, Тайланд, Австри, ОХУ, БНХАУ, Израйль, БНСУ, Тайланд, БНЭУ-ын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй албан ёсны дистрибьюторийн гэрээтэй ажилладаг.

Бүтээгдэхүүн үйлчилгээнд импортын 180 орчим нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээ, оношлогооны зориулалттай тоног төхөөрөмж, түргэвчилсэн оношлуурыг улсын болон хувийн эрүүл мэндийн секторт тогтмол нийлүүлж байна.

Бид хүн амын дунд өргөн тархсан зарим өвчлөлийг эрт оношлох, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилгын хүрээнд Шамбарамын бага гэмтэл үүсгэх HAL-RAR мэс ажилбар, Хэт авиан оношлогооны OPUS сургалтын систем, Тархины бүрэн хяналт, цус харвалтын оношлогооны DOLPHIN төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэн ажиллаж байна.

2014 оноос эхлэсэн анхан шатны тусламж үйлчилгээний зориулалт бүхий мэс заслын болон шархны наалтыг зах зээлд нэвтрүүлэх ЭРХИЙ МЭРГЭН төсөл нь бүрэн хэрэгжсэн ба Евро стандарт хангасан эдгээр бүтээгдэхүүн нь нийт хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байна.

Компаний нийгмийн хариуцлагын хүрээнд Түлэнхийн төв, ХӨСҮТ, ЗӨСҮТ, АШУҮИС зэрэг байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх зэргээр хандивын ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллаж ирлээ.

Олон улсын чанарын стандарт шаардлагыг бүрэн хангасан дэвшилтэт технологи, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлэх, Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах нь манай байгууллага, хамт олны нэн тэргүүний зорилт юм.