Харилцах утас: +(976) 7013-1248
Имэйл: info@nugan.mn 

НУГАН ХХК

Бид бүтээлч, чадварлаг хамт олонд түшиглэн, Монгол улсын эрүүл мэндийн салбарт шинэлэг, чанартай Бүтээгдэхүүн - Үйлчилгээг мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд үзүүлж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна.

Сайтын бүтэц

NUGAN.MN сайт нь Бүтээгдэхүүн, Шинэ технологи, Мэдээний өрөө, Ажлын байр болон Холбоо барих гэсэн үндсэн цэсүүдээс бүрдэнэ.

БҮТЭЭГДЭХҮҮН цэс нь Эмнэлгийн тоног төхөөрөмж, Эмийн бүтээгдэхүүн, Эмнэлгийн хэрэгсэл, Эрхий Мэргэн брэнд гэсэн туслах 4 дэд цэстэй. Эдгээр дэд цэснүүд нь тухайн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг танд өгөх болно.

ШИНЭ ТЕХНОЛОГИ цэс нь сүүлийн үед шинээр бий болсон, тус компаний нийлүүлэх боломжтой технологийн бүтээгдэхүүний мэдээллийг агуулсан.

МЭДЭЭНИЙ ӨРӨӨ цэс нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололт амжилтын тухай шинэ мэдээллийг тогтмол сонирхон унших боломжийг танд олгоно.

АЖЛЫН БАЙР цэснээс компаний товч танилцуулга мөн санал болгож байгаа нээлттэй ажлын байрны зарыг үзэх, анкет бөглөх боломжтой.

Сайтаас хэрхэн бүтээгдэхүүн хайх вэ?

Уг сайт нь Нуган ХХК-ний импортолж буй бүх бүтээгдэхүүнийг ангилал, зориулалт, нэр төрөл тус бүрээр нь  оруулсан Үндсэн болон Дэд цэснүүдээс бүрдсэн.

Та онцгойлон ямар нэг бүтээгдэхүүний ерөнхий мэдээллийг авах бол сайтын зүүн хэсэгт байрлах  ХАЙХ... цэсэнд тухайн бүтээгдэхүүний нэрийг бичиж оруулж хайх ба таны сонирхсон бүтээгдэхүүнтэй холбоотой бүх мэдээлэл шууд гарч ирнэ.

Нэвтрэх

Та өөрийн сонирхсон бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахдаа бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхийн тулд сайтын баруун дээд хэсэгт байрлах REGISTER хэсэгт өөрийн нэвтрэх нэр, идэвхитэй имэйл хаяг болон нууц үгийг оруулан бүртгүүлэх эсвэл өөрийн ашигладаг FASEBOOK бүртгэлээр нэвтрэх боломжтой.

Танд бүртгэл хийлгэхэд ердөө 20 секунд шаардлагатай. Бүртгүүлсний дараа таны имэйл хаягаар идэвхижүүлэх холбоос ирэх ба уг холбоос дээр дарж өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.

Мэдээлэл оруулах

Хэрэв та уг сайтад мэдээлэл оруулахыг хүсвэл ХОЛБОО БАРИХ цэсний Харилцах хүснэгтээр дамжуулан хүсэлт илгээж болно.

Сайтын админ тодорхой шалгууруудыг үндэслэн танд Нийтлэлч гэсэн эрхийг олгох болно. Үүний  дараа нийтлэлийн дээд хэсэгт гарч ирэх EDITOR функцийг ашиглан та шинэ мэдээ, мэдээлэл оруулах, алдаатай буюу засвар шаардлагатай материалуудад өөрчлөлт оруулах боломжтой.

Сайтын загварын өнгийг өөрчлөх

Хэрэв та сайтын харагдах өнгийг өөрчлөхийг хүсвэл зүүн хэсэт байрлах SETTINGS цэсийг ашиглан өөрийн сэтгэлд нийцсэн өнгийг сонгон идэвхжүүлэх боломжтой.

Таны сонгосон өнгөний тохиргоо таны компьтор дээр хадгалагдана.

Хамтын ажиллагаа

Манай сайт бидэнтэй хамтран ажиллах, эрүүл мэндийн бүтээгдэхүүний сурталчилгаа хийх боломжийг зах зээлийн хамгийн бага үнээр та бүхэнд санал болгож байна. Сонирхсон хувь хүн, албан байгууллага Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар холбогдоно уу!