ОНЦЛОХ ШИЙДЭЛ

Liger Medical – EVA Pro + TC Thermocoagulator

Умайн хүзүүний хавдрын өмнөх өөрчлөлтийг илрүүлэх, үнэлэх, дижитал дүрсээр баримтжуулах болон тохирох тохиолдолд дулааны абляцийн аргаар эмчлэх зөөврийн шийдэл.

EVA Pro нь умайн хүзүү, үтрээг өндөр нягтаршилтай дижитал дүрсээр томруулан харах, сэжигтэй болон хэвийн бус өөрчлөлтийг үнэлэхэд эмчид дэмжлэг үзүүлэх зөөврийн дижитал кольпоскоп юм.

TC Thermocoagulator нь эмчийн үнэлгээгээр эмчилгээнд тохирох умайн хүзүүний хавдрын өмнөх өөрчлөлтийг дулааны абляцийн аргаар эмчлэх зөөврийн төхөөрөмж юм.

  • Өндөр нягтаршилтай дижитал дүрслэл, баримтжуулалт
  • Зураг, видео хадгалах болон давтан хяналтад ашиглах боломж
  • Алсын зөвлөгөө, эмнэлзүйн хэлэлцүүлэгт ашиглах боломж
  • Батарейгаар ажиллах зөөврийн бүтэц
  • Screen-and-treat үйл ажиллагаанд ашиглах боломж

Нэг урсгалаар ашиглах боломж

1. EVA Pro – нарийвчилсан үзлэг

2. Сэжигтэй өөрчлөлтийг үнэлэх

3. Дижитал зураг, бичлэгээр баримтжуулах

4. Тохирох тохиолдолд TC дулааны абляцийн эмчилгээ

5. Давтан хяналт, эмнэлзүйн үнэлгээ

Шийдлийн үндсэн боломжууд

EVA Pro – Дижитал кольпоскоп

Өндөр нягтаршилтай дижитал дүрслэл, оптик болон дижитал томруулалт ашиглан умайн хүзүүний хэвийн бус өөрчлөлтийг харах, зурагжуулах, баримтжуулах боломжтой.

TC – Дулааны абляци

Батарейгаар ажилладаг зөөврийн төхөөрөмж бөгөөд эмчилгээнд тохирох хавдрын өмнөх өөрчлөлтийг хяналттай дулаанаар эмчлэхэд ашиглана. CO₂ болон N₂O хий шаардахгүй.

Орон нутагт ашиглах боломж

Авсаархан, батарейгаар ажилладаг бүтэц нь амбулатори, орон нутгийн эрүүл мэндийн байгууллага болон тогтмол тоног төхөөрөмжийн дэд бүтэц хязгаарлагдмал нөхцөлд ашиглах боломжийг нэмэгдүүлнэ.

Эмнэлзүйн хэрэглээ ба олон улсын зөвлөмж

ДЭМБ-ын 2019 оны удирдамжид дулааны абляцийн аргыг умайн хүзүүний хавдрын өмнөх тохирох өөрчлөлтийн эмчилгээний нэг арга болгон зөвлөсөн.

Liger Medical-ийн зөөврийн thermal ablation төхөөрөмж нь screen-and-treat орчинд хийгдсэн олон улсын эмнэлзүйн судалгаанд ашиглагдсан бөгөөд зөөврийн, батарейгаар ажиллах бүтэц нь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.

* Өвчтөн сонголт, оношилгоо болон эмчилгээний шийдвэрийг мэргэшсэн эмч гаргана. EVA Pro нь эцсийн онош автоматаар тавихгүй.