Бидний тухай

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч найдвартай түнш

Олон улсын чанарын стандарт хангасан дэвшилтэт технологи, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах нь бидний зорилго юм.

Бид хэн бэ?

Нуган ХХК нь 1996 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо болон эмчилгээний тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Бид АНУ, Австри, Герман, БНСУ, БНХАУ, Норвеги, ОХУ, Израиль зэрэг улсын үйлдвэрлэгчидтэй албан ёсны түншлэлтэй хамтран ажилладаг.

Бидний туршлага

1996 Үүсгэн байгуулагдсан он
180+ Нэр төрлийн бүтээгдэхүүн, шийдэл
ОУ Албан ёсны түнш үйлдвэрлэгчид
30 Жилийн туршлага руу ойртож байна

Гол шийдлүүд

Бид оношилгоо, эмчилгээ, сургалт болон тусгаарлан тээвэрлэлтийн чиглэлд дэвшилтэт шийдлүүдийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэн ажиллаж байна.

EpiShuttle

Халдвартай болон өндөр эрсдэлтэй өвчтөн тээвэрлэх тусгаарлан хамгаалах систем.

HAL-RAR

Бага гэмтэлтэй проктологийн оношилгоо, эмчилгээний шийдэл.

OPUS

Хэт авиан оношилгооны дадлага, сургалтын симуляцийн систем.

Dolphin

Тархины судасны урсгал үнэлэх, мэдрэл судлалын оношилгооны шийдэл.

Яагаад Нуган гэж?

Бид зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна хэрэглээнд нийцсэн шийдэл, сургалт, үйлчилгээ, урт хугацааны хамтын ажиллагааг чухалчилдаг.

Албан ёсны түншлэл

Олон улсын үйлдвэрлэгчидтэй дистрибьюторын гэрээтэй хамтран ажилладаг.

Чанартай шийдэл

Эмнэлгийн практик хэрэглээнд нийцсэн, стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн санал болгодог.

Инженерийн дэмжлэг

Суурилуулалт, ашиглалт, сургалт болон борлуулалтын дараах дэмжлэг үзүүлдэг.

Урт хугацааны хамтын ажиллагаа

Эрүүл мэндийн байгууллагуудтай найдвартай, тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэдэг.

Бидний замнал

Байгуулагдсан цагаас эхлэн бид бүтээгдэхүүний хүрээ, технологийн шийдэл болон үйлчилгээний чанараа үе шаттайгаар өргөжүүлсээр ирсэн.

1996

Үүсгэн байгуулагдав.


Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлэв.

2001

Импортын үйл ажиллагаа

Гадаад харилцааны өргөжилт

2007

Үндсэн чиглэлийг баталгаажуулав.

Эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэлт

2014

Үйл ажиллагааны өргөжилт

Оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт

Одоо

Технологийн шилдэг шийдлүүд

Зайнаас оношилгоо, ЭХО сургалт болон бусад