content=" "

Захирлын 5 мухардал ба тэдгээрээс хэрхэн гарах вэ?

Бизнес эрхэлж буй аливаа хүмүүст бизнесээ амьд байлгах эсвэл эрүүл саруул, урт хугацаанд оршин тогтнуулах гэсэн хоёр асуудал тулгардаг. АНУ-ын Хөдөлмөрийн Товчооноос гаргасан судалгаагаар бизнесүүдийн 95% нь эхний таван жилд, үлдсэн 5%-ийн тал нь дараагийн таван жилдээ дампуурч байгаа нь бизнес эрхлэгчдэд удирдахуйн сайн систем хэрэгтэйг харуулж байна. Зөвхөн чанартай сайн бүтээгдэхүүнтэй байснаар, эсвэл өдөр шөнөгүй, шургуу ажиллах нь хангалттай биш юм.

Алсын хараа, Хүмүүс, Мэдээлэл, Асуудлуудыг шийдэх, Процесс, Хэрэгжүүлэх сахилга бат зэрэг зургаан зүйлийг Удирдахуйн системээр тэнцвэртэй удирдсанаар “Амжилттай бизнес”-үүдийн ангилалд багтана.

Удирдахуйн систем гэдгийг энгийнээр тайлбарлавал байгууллагын бүхий л үйл ажиллагаа хэн нэгнээс үл хамааран өөрөө ажиллахтай зүйрлэж болно. Яг л үйлчилгээгээ бүрэн хийлгэсэн сайн тосолгоотой автомашин шиг.

Компанийн эзэд, захирлууд таван янзаар хүнд хэцүү байдалд ажилладаг.

  • Яах ч аргагүй. Цаг хугацаа, зах зээл, орчин нөхцөл гээд олон зүйл хараа хяналтаас гадуур, бизнесээ удирдаад байгаа эсвэл бизнестээ удирдуулаад байгаа эсэх нь тодорхойгүй
  • Хүмүүс. Ажилтнууд, түншүүд, бэлтгэн нийлүүлэгчид, харилцагчидтай ажиллахад хэцүү, асуудлууд байнга гарна.
  • Ашиг байхгүй. Ашгийн төлөө уг нь ажиллаад байгаа боловч ашиг маш бага, алдагдал руу орчихгүй бол их юм болно
  • Өсөлт. Өргөжих, тэлэх боломжууд харагдаад байгаа ч яаж өсөх нь ойлгомжгүй. Өсөлт манатай дампуурчихгүй л бол гэдэг айдастай.
  • Бүтэх юм алга. Хэдийгээр өдөр шөнөгүй, амралтгүй, гэр бүлээ хаян орхин ажиллах ч ажил улам нэмэгдэнэ үү гэхээс болж бүтэж байгаа юм бага мэт болохыг Удирдахуйн систем бүтээгчид олж тогтоосон байна.
  • Эдгээр таван цөхрөлийн шинж тэмдгийг Тааз цохих гэж нэршдэг. Тэгэхээр өсөлт хийхийн тулд Таазыг нураах хэрэгтэй. Хэрэв өсөхгүй л бол үхэж байна гэсэн үг юм. Таазанд тулчхаж байгаа нь байгууллагын соёл, удирдахуйн арга барил, ажлын хариуцлага, систем, процессуудын үр ашигтай байдал, менежерүүд, ажилтнуудын сургалт, хөгжил зэрэг дотоод хүчин чадлын асуудал гадаад өсөлтийг хийхэд гол саад болж байгаатай холбоотой. Иймээс таазаа нурааж өсөлт хийхийн тулд Удирдлагын баг дараах таван зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

    ЧАНАРЫН АРГУУД

    Байгууллагын соёлыг бүр илүү ойлгох үүднээс тоон мэдээллээс гадна фокус группын ярилцлага, ганцаарчлан уулзаж ярих зэрэг аргуудыг мөн ашиглаж болно.

    УДИРДЛАГЫН ЗАН БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ

    Аливаа компанийн удирдлага, түүний биеэ авч яваа байдал, бусадтай харилцах харилцаа, зан байдал нь байгууллагын соёлын хэлбэржилтэд маш том нөлөө үзүүлдэг. Тийм учраас компанийн соёлыг оношлохдоо түүний гол удирдагч, манлайлагч нар нь ажилтнуудтайгаа болон хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцдаг, удирдлага хоорондоо хэрхэн харилцдаг, хэрхэн шийдвэр гаргадаг, байгууллагынхаа үнэт зүйлийг хэрхэн дагаж мөрддөг вэ гэдэг дээр тусгайлан үнэлгээ хийх нь соёлыг илүү ойлгоход тустай байдаг.

    ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ХАРАХ

    Байгууллагын соёлыг хэмжихдээ доорх хүний нөөцийн үзүүлэлт тус бүрийг мөн хамтад нь авч үзвэл, оношилгоо судалгаа бүр илүү өргөн цар хүрээтэй, нарийн нямбай болно. Үүнд:

    • Ажилтны эргэцийн түвшин
    • Ажлын байранд илгээж байгаа анкетын тоо, чанар, таньдаг хүнээр дамжин орж ирэх байдал
    • Ажилтныг тогтоон барих түвшин
    • Бүтээмж
    • Гүйцэтгэлийн хэмжүүрүүд (KPIs)
    • Ажилтны энгэйжмент
    • Инновацилаг байдал

    БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ОНОШИЛГООНЫ ХЭРЭГСЭЛ АШИГЛАХ

    Дэлхий дахинд хамгийн түгээмэл хэрэгллэгддэг байгууллагын соёлын оношилгооны 3 хэрэгсэл байдаг бөгөөд эдгээр нь Cameron, Queen-ийн боловсруулсан OCAI аргачлал, Edgar Schein-ийн загвар, мөн Daniel R. Denison-ийн Денисоны аргачлал юм. Эдгээрээс OCAI болон Денисоны аргуудыг хооронд нь харьцуулан бичлээ. OCAI (Байгууллагын соёлын үнэлгээний хэрэгсэл) болон Денисоны байгууллагын соёлын судалгаа нь байгууллагын соёлыг үнэлэх нэр хүндтэй хэрэгсэл боловч дүн шинжилгээ хийх аргачлал, зорилго нь өөр байдаг. Энэ хоёрын аль нэгийг сонгох нь тухайн байгууллагын онцлог, хэрэгцээ, зорилгоос хамаарна. Компани дахь соёлын ялгааг тодорхойлох үүднээс тэдний давуу талыг харьцуулж үзье.

    OCAI-БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ:

    Давуу тал: Энгийн байдал: OCAI нь энгийн бөгөөд хэрэглэхэд хялбар байдгаараа алдартай. Энэ нь байгууллагын одоогийн соёл болон бий болгохыг хүсэж байгаа соёлыг хамтад нь харьцуулан харуулдаг бөгөөд соёлын хэлбэрүүдийн ялгаатай байдлыг илүү тодотгож, бизнесийн стратегитай уялдуулан гаргаж ирдгээрээ онцлог байдаг.

    Суралцах боломжийг өгдөг: OCAI нь зөвхөн оношилгооны хэрэгсэл төдийгүй сургалтын хэрэгсэл болдог. Оношилгоог матриц хэлбэрээр гаргаж ирснээр ямар ч хүн харахад энгийн ойлгомжтой байгаад зогсохгүй, байгууллагын соёлын талаарх хэлэлцүүлэг хийхэд ашиглах тохиромжтой байдаг.

    ДЕНИСОНЫ БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН СУДАЛГАА:

    Давуу тал: Денисоны загвар нь оролцоо, тууштай байдал, дасан зохицох чадвар, эрхэм зорилго гэсэн дөрвөн үндсэн шинж чанарт үндэслэн соёлыг үнэлдэг. Энэ нь байгууллагын соёлын талаар илүү дэлгэрэнгүй ойлголтыг өгдөг.

    Гүйцэтгэлтэй холбож авч үздэг: Денисоны загвар нь ихэвчлэн байгууллагын гүйцэтгэлтэй холбоотой байдаг бөгөөд байгууллагын соёлын элементүүд нь байгууллагын үр ашигтай, бүтээмжтэй ажиллахад хэрхэн нөлөөлж байгааг харахад тусалдаг.

    Арга хэмжээ авах шаардлагатай хэсгүүдийг харуулдаг: Судалгааны үр дүн нь соёлыг сайжруулах, стратегийн зорилтуудтай уялдуулах талаар хэрэгжүүлэх боломжтой авах арга хэмжээнүүдийг харуулж өгдөг.

    Сул тал: Нарийн төвөгтэй байдал: Денисоны судалгаа нь илүү нарийвчилсан бөгөөд энгийн хэрэглүүртэй харьцуулахад илүү төвөгтэй байдаг.

    ТЭГВЭЛ ӨӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ ОНОШЛОХДОО ХЭРХЭН СОНГОЛТ ХИЙХ ВЭ?

    Зарим байгууллагууд OCAI-ийн өгсөн энгийн бөгөөд хурдан ойлголтыг илүүд үздэг бол зарим нь Денисоны судалгааны иж бүрэн мөн чанар, хэрэгжүүлэх боломжтой ойлголтыг үнэлдэг.

    Шинжилгээний гүнзгий байдал: Хэрэв компани соёлын элементүүд болон тэдгээрийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөөллийн талаар илүү гүнзгий дүн шинжилгээ хийхийг хүсч байвал Денисоны судалгаа илүү тохиромжтой байж болно. Харин байгууллагын соёлын талаар хамт олноороо хэлэлцэх, ажилтнуудыг оролцуулах бол OCAI аргачлал нь илүү тохиромжтой байдаг.

    Эх сурвалж: https://business.mn