content=" "

Dolphin/MAX/4D/IQ

Тархины Допплер

Dolphin Image ТАРХИНЫ ДОППЛЕР

VIASONIX, ISRAEL, USA. ЦУС ХАРВАЛТЫН ОНОШЛОГОО

Дельфин/XF TCD (Transcranial Doppler) роботыг ашиглан тархины цусан хангамж болон бусад хэсгийг түргэн хугацаанд сканнердаж оношлоно. Эрчимт эмчилгээ, мэс засал, TCD лабораториудад хэрэглэхэд их тохиромжтой бөгөөд PFO, VMR гэх мэт тусгайлсан тестүүдийг хийх боломжтой.

Тархины бүрэн хяналт, Цус харвалтын эрт илрүүлэг, Эндартерэктоми, ICP, Мэс заслын допплер, Мэс заслын TCD хяналт

Энэхүү төхөөрөмж нь зөвхөн эмнэлэг төдийгүй, яаралтай тусламж, мэдрэлийн тасгууд болон эрчимт эмчилгээний орчинд өндөр үр ашигтай ажиллах чадвартай. Автомат скан хийх боломжтой, ашиглахад хялбар интерфэйстэй бөгөөд эмч нарт түргэн оношлогоо хийх боломжийг олгодог.

Бүх насны бүлгийн өвчтөнүүдэд хэрэглэж болохоос гадна, цусны урсгалыг бодитоор хянаж хэмжих боломжтой тул оношлогооны үр дүнг илүү нарийвчлалтай болгож өгдөг. Энэ нь эмчилгээний төлөвлөгөө гаргахад чухал ач холбогдолтой юм.