Комплекс анал фистулын эмчилгээнд зориулсан иж бүрэн шийдэл
Comfort Drain болон FiXcision нь комплекс анал фистулын эмчилгээнд халдварын хяналт, дренаж, фистулын сувгийн үнэлгээ, сувгийн эдийг авах болон сфинктер хамгаалах зарчмыг үе шаттайгаар дэмжих шийдэл юм.
Комплекс анал фистул гэж юу вэ?
Комплекс анал фистул нь шулуун гэдэс орчим үүссэн халдвар, буглаа болон фистулын олон салаа сувагтай холбоотой, эмчилгээний хувьд хүндрэлтэй өвчин юм.
Халдвар ба буглаа
Идэвхтэй халдварыг хянах нь эмчилгээний эхний чухал шат юм.
Олон салаа суваг
Сувгийн бүтэц нарийн байх тусам эмчилгээ илүү нямбай төлөвлөгдөнө.
Дахилтын эрсдэл
Сувгийн эд бүрэн цэвэрлэгдэхгүй бол дахих эрсдэл өндөр байдаг.
Эмчилгээний үе шат
1. Дренаж
Буглаа, идээт шүүрлийг гадагшлуулж халдварыг хянана.
2. Сувгийн үнэлгээ
Фистулын чиглэл, салаа болон сфинктертэй хамаарлыг үнэлнэ.
3. Сувгийн эдийг авах
Эмгэг сувгийн эдийг авч, эдгэрэлтийг дэмжинэ.
Дренаж ба халдварын хяналт
Комплекс анал фистулын эмчилгээний эхний зорилго нь идэвхтэй халдвар, буглаа болон шүүрлийг хяналтанд оруулах явдал юм.
- Буглаа болон идээт шүүрлийг гадагшлуулах
- Халдварыг хяналтанд оруулах
- Фистулын сувгийг нээлттэй хадгалах
- Дараагийн шатны эмчилгээнд бэлтгэх
Фистулын сувгийн үнэлгээ ба сфинктер хамгаалах зарчим
Фистулын суваг хаана байрлаж байгаа, сфинктер булчинтай ямар хамааралтай болохыг үнэлэх нь эмчилгээний арга сонгоход чухал.
Сфинктер булчин гэмтвэл өтгөн барих чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул сфинктер хамгаалах зарчим онцгой чухал байдаг.
Comfort Drain-ийн үүрэг
Comfort Drain нь фистулын сувагт дренаж тавих, халдварыг хянах, буглааны шүүрлийг гадагшлуулах болон дараагийн шатны эмчилгээнд бэлтгэхэд ашиглагдана.
FiXcision-ийн үүрэг
FiXcision нь фистулын сувгийн эдийг чиглэсэн байдлаар авахад зориулагдсан шийдэл бөгөөд дренажийн дараах эмчилгээний дараагийн шатыг бүрдүүлнэ.
- Фистулын сувгийн эдийг авах
- Сувгийн дотор талын эмгэг эдийг цэвэрлэх
- Эдгэрэлтийг дэмжих
- Дахилтын эрсдэлийг бууруулахад чиглэх
Comfort Drain + FiXcision = Иж бүрэн шийдэл
Comfort Drain нь дренаж ба халдварын хяналтыг дэмждэг бол FiXcision нь фистулын сувгийн эдийг авах дараагийн шатны шийдлийг бүрдүүлнэ.
Хэрэглэх боломжтой эмнэлгүүд
Проктологи
Анал фистул, шулуун гэдэс орчмын өвчний эмчилгээнд.
Ерөнхий мэс засал
Буглаа, фистул болон зөөлөн эдийн халдварын мэс заслын тусламжид.
Колоректал мэс засал
Комплекс болон дахилтат фистулын нарийн эмчилгээнд.
Яагаад Монголд хэрэгтэй вэ?
Эмчийн мэдээллээр УНТЭ дээр жилд ойролцоогоор 150–250 комплекс фистулын кейс хийгддэг. Энэ нь Монголд ийм төрлийн эмчилгээний хэрэгцээ бодитой байгааг харуулж байна.
Comfort Drain нь аль хэдийн хэрэглээнд орсон. Харин FiXcision нэмэгдсэнээр фистулын сувгийн эдийг авах дараагийн шатны эмчилгээ бүрдэх боломжтой болно.
Үнийн санал авах
Comfort Drain болон FiXcision шийдлийн техникийн мэдээлэл, хэрэглээний заавар болон үнийн санал авах бол доорх формыг бөглөнө үү.