content=" "

Шамбарамын эмчилгээ

Шамбарамын эмчилгээ

HAL БА RAR АЖИЛБАР

A.M.I. AUSTRIA. ШАМБАРАМЫН ИЖ БҮРЭН ЭМЧИЛГЭЭ

Мэс засалчтай холбогдох

ШАМБАРАМ ГЭЖ ЮУ ВЭ?
Шамбарам өвчин нь эрт дээр үеэс тухайлбал МЭӨ 2500 -аад оны үеийн сударт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дэлхийн нийт хүн амын 50 -% нь амьдралынхаа аль нэг үед шамбарамаар өвчилдөг ба тэдгээрийн 10% нь зайлшгүй мэс засалд орох шаардлагатай болдог.
Шамбарам нь өвчин биш бөгөөд хошного бүрэн хаагдахад уутны ам мэт чухал үүрэгтэй анатомын бүтцийн өөрчлөлт юм. Энэ хэвийн бүтэц нь хөдөлгөөний хомсдол, суугаа байдал, илчлэг багатай хооллолт, архаг өтгөн хаталт, гүйлгэлт, төрөлт, элэгний зарим өвчний үед гемодинамикийн болон дистрофийн өөрчлөлтөд хүрч өвчин болдог байна. Нэгэнт дистрофийн өөрчлөлтөд орсоноос зангилаа доош түлхэгдэж, ингэснээр холбогч эд сунаж, булчин гэмтсэнээр зангилаа урваж гарах ба томордог.
Судалгаагаар өвчтэй хүний шулуун гэдэсний судасны хана нь эрүүл хүнийхээс 2 дахин зузаан, цусан хангамж нь 3 дахин илүү болох нь батлагджээ.

 

 

УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГУУД
ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ: Хэсэг газрын үрэвсэл намжаах, судас агшаах үйлдэлтэй лаа, венийн судасны агшилтыг сайжруулах эм уух.
МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ: Ихэвчлэн цагийн зүүний 3,7,11 байрлалд байхаар таамаглаж томорсон зангилааг артерийн хамт тайрч авдаг. Үүнд:
• Геморройн зангилаанд латекс боолт тавих
• Лазер болон хэт ягаан туяагаар шарах (түлэх)
• Дууны давтамжийн үелзлэлийг ашиглах (лигатур, хармоник хутга гэх мэт)
• PPH
Дээрх аргууд нь үр дүнтэй боловч их өвдөлттэй, эдгэрэлт удаан буюу дунджаар 28-40 хоног шаардлагатай ба уг өвчин дахих магадлал өндөр байдаг.

HAL БА RAR ЭМЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ
Орчин үед дэлхий дахинд өвчтөнд бага гэмтэл үүсгэх, аюулгүй, шаналгаагүй, эдгэрэлт нь хурдан үр дүнтэй байх мэс заслын шинэ аргачлалыг дэмжиж байгаа бөгөөд шамбарамын эмчилгээнд шинээр нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй арга бол HAL&RAR эмчилгээ юм. Энэ аргачлалаар шамбарамыг цусаар тэжээгч бүх судсыг илрүүлэн олж боох, мөн унжсан салстыг сойх эмчилгээг бага хугацаанд хийж гүйцэтгэнэ. Эмчилгээний үеийн өвдөлт бага, эдгэрэлт хурдан тул өвчтөн энгийн амьдралдаа богино хугацаанд (1-3 хоног) эргэн орох боломжтой зэрэг олон давуу талуудтай юм.