Харилцах утас: +(976) 7013-1248
Имэйл: info@nugan.mn 
  • TOP1
  • TOP2
  • TOP3

НУГАН ХХК

Бид бүтээлч, чадварлаг хамт олонд түшиглэн, Монгол улсын эрүүл мэндийн салбарт шинэлэг, чанартай Бүтээгдэхүүн - Үйлчилгээг мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд үзүүлж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна.

Бидний тухай

Нуган ХХК нь 1996 онд байгуулагдсан. Энэ хугацаанд эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн импорт, ханган нийлүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани Тайланд, Австри, Швейцарь, ОХУ, БНХАУ, Энэтхэг гэх мэт улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн компаниуд, эмийн үйлдвэрүүдтэй албан ёсны төлөөлөгчийн гэрээтэй ажилладаг.

Бүтээгдэхүүн үйлчилгээнд импортын 120 орчим нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, 200 гаруй нэрийн эмчилгээ, оношлогоо, лабораторийн  зориулалттай тоног төхөөрөмжийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нийлүүлж байна. Үүний зэрэгцээ 2014 оноос эхлэн анхан шатны тусламж үйлчилгээний "Эрхий Мэргэн" брэнд төсөл гарган хэрэгжүүлж, мэс заслын наалт болон төрөл бүрийн зориулалт бүхий хурууны наалтыг зах зээлд нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээж байгаа юм.
Бид хүн амын дунд өргөн тархсан зарим өвчлөлийг эрт оношлох ажилд өөрийн компаний зүгээс хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд Австри улсаас шамбарамын эмчилгээний “ХАЛ ба РАР” төхөөрөмж, бага гэмтэл үүсгэх ажилбарыг Монгол улсын мэс заслын практикт нэвтрүүлээд байна. Мөн клиник туршилтаар  баталгаажсан, олон улсын ISO 13485:2003, ISO 13485:2012 чанарын сертификат бүхий ДОХ, тэмбүү, гепатит В, С вирусын нэг удаагийн түргэвчилсэн оношлуураар нийслэл болон хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн төвүүдийг ханган ажиллаж  байна.
Хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд 2016 онд Өмнөговь аймгийн Хүрмэн, Мандал-Овоо, Гурвантэс сум, Увс аймгийн Цагаанхайрхан, Хөвсгөл аймгийн Галт сумдын Эрүүл мэндийн төвийн иж бүрэн тохижилт, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гемодиализийн тасгийн тохижилт, Дундговь аймгийн Дэрэн, Архангай аймгийн Ихтамир, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Жаргалтхаан, Галшир, Баян-Адарга гэх мэт нийт 30 гаруй сумдад нэн шаардлагатай төхөөрөмжүүдийг нийлүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Компаний нийгмийн хариуцлагын хүрээнд Түлэнхийн төвд эмчлэгдэж байгаа хүүхдүүдэд туслах, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран сүрьеэгийн эсрэг "Масктай аян" зохион байгуулах хандивын үйл ажиллагаа зохион байгууллаа.
Олон улсынн стандартын шаардлагыг бүрэн хангасан дэвшилтэт технологи, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, ингэснээр Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах нь манай байгууллага, хамт олны нэн тэргүүний зорилт юм.

  1. Шинэ үйлчилгээ
  2. Бидний тухай

Нуган ХХК нь 2017 оноос эхлэн "Фарм Лоунж" эмийн сангийн сүлжээг үүсгэн байгуулж Улаанбаатар хотын хэмжээнд жишиг эмийн сангийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнд: Цусны даралт үзэх, мэргэжлийн эм зүйч эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг авах боломжтой. Хэвшил болсон эмийн сангийн үйлчилгээнээс татгалзан, хэрэглэгчид тав, тухтай орчныг бүрдүүлж, кофе шоп, үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхимыг зохион байгуулсан нь зохих ёсны талархал хүлээж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ >>

 
 

Нуган ХХК нь 1996 онд байгуулагдсан ба энэ хугацаанд Эмнэлгийн тоног төхөөрөмж, Эмийн бүтээгдэхүүн, Эмнэлгийн хэрэгслийн импорт, ханган нийлүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус компани Тайланд, Австри, Швейцарь, ОХУ, БНХАУ, Энэтхэг гэх мэт улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн компаниуд, эмийн үйлдвэрүүдтэй албан ёсны төлөөлөгчийн гэрээтэй ажилладаг. Бүтээгдэхүүн үйлчилгээнд импортын 120 орчим нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, 100 гаруй нэрийн эмчилгээ, оношлогоо, лабораторийн зориулалттай тоног төхөөрөмжийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нийлүүлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ >>

 
next
prev