Харилцах утас: +(976) 7013-1248
Имэйл: info@nugan.mn 

Тамхи татдаг эмэгтэйчүүд ба зүрх судасны өвчин

Дэлхий дээр цагаасаа эрт нас баралтын шалтгааны 48%-ийг тамхи таталт эзэлж байна. Тамхи татдаг эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү зүрх судасны өвчнөөр өвчилдөг болох нь тогтоогджээ. Судлаачдын үзэж байгаагаар өдөрт 1ширхэг янжуур татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүсийг бодвол зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал 50%, зүрхний шигдээс тусах магадлал 50% -иар тус тус их байдаг гэнэ.
Өдөрт 1 ширхэг янжуур татдаг эрэгтэйчүүд зүрх судасны өвчнөөр магадлал нь 48%, зүрхний шигдээс тусах магадлал 25%-тай байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд зүрх судасны өвчнөөр магадлал нь 57%, зүрхний шигдээс тусах магадлал 31%-тай байна.
Иймд тамхинаас татгалзаж, түүнд таныг хордуулах боломж бүү олго!

Эх сурвалж: http://www.bbc.com/news/health-42802191