Харилцах утас: +(976) 7013-1248
Имэйл: info@nugan.mn 
  1. Шинэ үйлчилгээ
  2. Бидний тухай
  3. Эмч зөвлөж байна.

Нуган ХХК нь 2017 оноос эхлэн "Фарм Лоунж" эмийн сангийн сүлжээг үүсгэн байгуулж Улаанбаатар хотын хэмжээнд жишиг эмийн сангийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнд: Цусны даралт үзэх, мэргэжлийн эм зүйч эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг авах боломжтой. Хэвшил болсон эмийн сангийн үйлчилгээнээс татгалзан, хэрэглэгчид тав, тухтай орчныг бүрдүүлж, кофе шоп, үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхимыг зохион байгуулсан нь зохих ёсны талархал хүлээж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ >>

 
 

Нуган ХХК нь 1996 онд байгуулагдсан ба энэ хугацаанд Эмнэлгийн тоног төхөөрөмж, Эмийн бүтээгдэхүүн, Эмнэлгийн хэрэгслийн импорт, ханган нийлүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус компани Тайланд, Австри, Швейцарь, ОХУ, БНХАУ, Энэтхэг гэх мэт улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн компаниуд, эмийн үйлдвэрүүдтэй албан ёсны төлөөлөгчийн гэрээтэй ажилладаг. Бүтээгдэхүүн үйлчилгээнд импортын 120 орчим нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, 100 гаруй нэрийн эмчилгээ, оношлогоо, лабораторийн зориулалттай тоног төхөөрөмжийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нийлүүлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ >>

 

ЭЛЭГНИЙ А ВИРУСИЙН ХАЛДВАР БУЮУ ШАР ӨВЧИН

Элэгний А вирусийн үрэвсэл нь энэ өвчний халдвар авснаас болж үүсдэг. Элэгний үрэвсэл үүсгэгч бусад вирусуудаас А вирусийн халдвар нь архаг хэлбэрт шилждэггүй зөвхөн хурц хэлбэрээр өвчилдгөөрөө ялгаатай. Хэрэв элэгний А вирусийн халдвараар өвчилсөн бол дахин энэ өвчнөөр өвчлөхгүй насан туршийн дархлаатай болдогоороо онцлог. 
Энэ өвчин нь олныг хамарсан дэгдэлт байдлаар ихээхэн тархдаг. АНУ-д 3 хүн тутамын нэг нь энэ өвчний эсрэг дархлаатай болсон байдаг. 1990 онд элэгний А вирусийн халдварын эсрэг вакцин гарснаас хойш энэ өвчний өвчлөл эрс багассан.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ >>

next
prev