• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 28, Мягмар гариг Бичсэн Admin

Т.О БАЛЬЗАМ (TO Balm)

Найрлага:
Метил салицилат .......................................10,20%
Ментол ........................................................ 5,44%
Эвгинолын тос ............................................ 1,36%

Өвчин намдаах шилдэг тосон түрхлэг.
Т.О БАЛЬЗАМ-ыг булчин болон үе мөчний өвдөлтийг намдаах ( Жишээ нь: Үе мөч өвдөх, артрит, нуруугаар өвдөх, шөрмөс сунах г.м ) зорилгоор хэрэглэнэ. Ментол ба метил салицилат нь арьсыг эхлээд хүйтэн, дараа нь халуун мэдрэмж өгч цочроосноор булчингийн гүнд хүрч үйлчлэн үе мөч болон шөрмөсний өвдөлтийг багасгана.
Энэ бэлдмэлийг зөвхөн арьсанд түрхэж хэрэглэнэ. Нүд, ам, хамар болон бэлэг эрхтэнд хүргэж болохгүй бөгөөд санамсаргүй хүрсэн тохиолдолд усаар сайн зайлж угаах шаардлагатай. Мөн нүдний контакт линз хэрэглэдэг хүмүүс тосыг хэрэглэсний дараа гараа сайтар угаана.

Хэрэглэх заавар: Бэлдмэлийг хэрэглэхдээ өдөрт 3-4 удаа биеийн өвдсөн хэсэгт болгоомжтойгоор, сайтар үрж нимгэн түрхэнэ. Хэрэглэсний дараа гарыг сайн угаах ба гарны хэсэгт түрхсэн тохиолдолд 30-аас доошгүй минутын дараа угааж болно.

Анхааруулга: Тосыг гэмтсэн (зүссэн, урагдсан, түлсэн гэх мэт ил шарх) буюу цочирч харшил өгсөн арьсанд түрхэхгүй ба зайлшгүй тохиолдолд биеийн энэ хэсгийг бинтээр ороон сайтар тусгаарлаж өгнө. Учир нь тос нь уг өвчлөлийг даамжруулах магадлалтай.
Халуун орчин, нөхцөл нь гаж нөлөө үүсгэх боломжийг өсгөх учир бэлдмэлийг хэрэглэхийн өмнө, дунд, хойно халуун орчноос ( халуун усанд орох, сэлэх, наранд шарах, дасгал хөдөлгөөн хийх г.м ) татгалзах нь зөв.
Хэрэв 7-оос дээш хоног хэрэглэхэд үр дүнгээ өгөхгүй бол хэрэглээг зогсоож мэргэжлийн эмчид хандана.

Савлалт: 30 грамм, 60 граммаар тюбикт савлагдана.

Үйлдвэрлэгч: ТО химикал(1979) ЛТД, Тайланд