• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 27, Даваа гариг Бичсэн Admin

СИЛВЕРДЕРМ ТО (Мөнгөжүүлсэн тос)

Найрлага:
Мөнгөний сульфадиазин 1.0%

Хэлбэр:
Цагаан өнгийн тос

Фармакологийн үйлдэл:
Мөнгөний сульфадиазин нь бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд грам эерэг, грам сөрөг ялангуяа Pseudomonas aeruginosa-н эсрэг мөн зарим хөрөнгөний , хөгц мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй. Мөнгөний сульфадиазин нь бактерийн эсийн мембран буюу хананд нөлөөлдөг боловч аминобензионы хүчлийн эсрэг нөлөөгүй. Түүнчлэн шимэгддэггүй бөгөөд шархны экссудаттай хүрэлцсэнээр сульфадиазины бүлэг чөлөөлөгдөж содын хлорид , сульфидрилын бүлэг ба уураг болон задардаг.
2-р зэргийн түлэгдлийн үед Мөнгөний сульфадиазин түрхэхэд түрхсэн хэсгээс шимэгдэж болзошгүй. Биеийн их хэмжээний талбайд түрхсэн үед цусан дах концентраци нь 10-20 мкг/мл болон түүнээс өндөр концентрацид хүрнэ.

Хэрэглэх заалт:
Түлэгдэлтийн шархны халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх /ялангуяа өөрийнх нь арьсаар нөхөх мэс засал хүртэл /зорилгоор хэрэглэнэ. Мөн бусад арьсны эмгэгүүдийн үед ялангуяа хөлний шархны халдварласан хэсгийг нөхөн сэргээх, арьс шилжүүлэн суулгахад халдвараас урьдчилан сэргийлэх зэрэгт богино хугацааны эмчилгээ болно.
Эсрэг заалт:
Мөнгөжүүлсэн тосыг мөнгөний сульфадиазин ба бэлдмэлийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг, ялангуяа цитилийн спирт, пропиленгликольд хэт мэдрэг бол хэрэглэхгүй . Сульфонамидын эмчилгээний үед цусан дахь биллирубины хэмжээ ихсэх эрсдэлтэй учир мөнгөний сульфадиазиныг жирэмсэн эмэгтэйчүүд, төрөх үед,  2 сар хүртэлх нярай хүүхдэд хэрэглэхгүй.

Гаж нөлөө:
Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд арьс  халуун оргих, гэрэлд мэдрэг болох, хорсох, загатнах, маажуур үүсэх, арьс  бор саарал  өнгөтэй болох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Мөнгөний сульфадиазиныг биеийн их хэмжээний гадаргууд түрхэх, удаан хугацаагаар хэрэглэх үед сульфадиазин нь шимэгдэх, аргири үүсэх, сульфонамидын сөрөг үр дагаварууд болох цус төлжилт өөрчлөгдөх буюу агранулоцитоз , цус төлжилтийн анеми, тромбоцитопени, лейкопени, цус задралын анеми мөн арьсны ба харшлын урвал , Стивенс-Джонсоны синдром илэрч болзошгүй.

Анхааруулга:
Мөнгөний сульфадиазиныг бөөр болон элэгний эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Их хэмжээний түлэгдэлийн үед хэрэглэх болон дээрхи  өвчтөнүүдийн биед судьфадиазин хуримтлагдаж болзошгүй ба эмчилгээг зогсооход илэрч болох үр урхаг ба  үргэлжлүүлэхэд гарах үр нөлөө зэргийг сайн бодолцож эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Эмчилгээг үргэлжүүлэхдээ цусан дахь судьфадиазины хэмжээг хянана.
Хэрэв мөнгөжүүлсэн тосыг шарх цэвэрлэхэд зориулсан ферменттэй хавсарч хэрэглэвэл мөнгөний сульфадиазин  ферментийн үйлчилгээг идэвхигүйжүүлэн шархны тав хууралтыг удаашруулах, цаашид тавыг хуулах шаардлагатай болгож болзошгүй.
Их хэмжээний түлэгдэлттэй өвчтөнд хэрэглэхдээ сульфонамидын ийлдсэн дэх концентраци болон бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай. Урт хугацаагаар болон өндөр тунгаар эмчилгээ хийлгэж байгаа, бөөрний эмгэгтэй өвчтөнд эмчилгээний өмнө болон эмчилгээний туршид шээсний шинжилгээг  хэд хэдэн удаа хийж шээсэнд сульфадиазин байгаа эсэхийг тодруулна.  Мөнгөжүүлсэн тосонд агуулагдаж байгаа пропиленгликолийн шимэгдэл нь ийлдэсийн осмосыг зарим лабораторийн шинжилгээнд өөрчилж болзошгүй. Эмчилгээний туршид харшлын урвал илэрвэл эмчилгээг зогсооно.
Төрөлхийн глюкоз 6-фосфатдегидрогенеза ферментийн дутагдалтай өвчтөнд мөнгөжүүлсэн тосыг хэрэглэсэн тохиолдолд цус задралын анеми үүсдэг.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:
Мөнгөний сульфадиазины жирэмсэн эхэд үзүүлэх нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай болсоноос бусад тохиолдолд хэрэглэхгүй. Мөн мөнгөний сульфадиазин хөхний сүүгээр дамждаг талаар нотлогдоогүй. Гэхдээ сульфонамид нь хөхний сүүгээр дамждаг бөгөөд хүүхдэд керниктерус /цусанд биллирубин ихсэж тархины эд гэмтэх/үүсгэж болзошгүй. Тиймээс хөхүүл эмэгтэйд хэрэглэсэн тохиолдолд хөхөөр хооллолтыг зогсооно.

Эмийн харилцан үйлчлэл:
Мөнгөний сульфадиазины найрлаган дах мөнгө нь шарх цэвэрлэхэд зориулсан ферментийг идэвхигүйжүүлдэг учраас хавсран хэрэглэх нь тохиромжгүй. Их хэмжээний түлэгдсэн талбайд түрхвэл  эмчилгээний тунд хүрч зарим системийн үйлдэлтэй эмийн ялангуяа амаар хэрэглэдэг гипогликемийн эмүүд , фенитион, цемитидин зэргийн үйлдлийг бууруулна. Цаашид цусанд агуулагдаж буй хэмжээг хянах хэрэгтэй.

Хэрэглэх тун хэмжээ:
Мөнгөжүүлсэн тосыг түлэнхийн шарханд мэс заслын цэгцлэлт хийсний дараа тухайн хэсэгт өдөрт 1-2 удаа 1.5 мм орчим зузаантайгаар ариун бээлий эсвэл шпателиар түрхэнэ. Боолттой болон боолтгүй хэрэглэж болох ба зөвхөн арьсан дээр түрхэнэ. Тос арчигдсан тохиолдолд шаардлагатай бол дахин түрхэнэ. Мөнгөжүүлсэн тосны эмчилгээ нь шарх бүрэн эдгэртэл,  арьс шилжүүлэн суулгахад бэлэн болтол эсвэл эмчийн бичиж өгсөн хугацааны  дагуу  үргэлжилнэ.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө ба эмчилгээ:
Мөнгөжүүлсэн тосны тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед маш ховор тохиолдолд гаж нөлөө илрэх  бөгөөд сульфадиазины хуримтлалын үед эмчилгээг зогсооно. Гэхдээ удаан хугацаагаар болон өндөр тунгаар хэрэглэж байгаа, бөөрний үйл ажиллагааны эмгэгтэй өвчтөнүүдөд шээсээр талст илэрч болзошгүй тул байнга хянана.  

Савлалт:
25мг-аар хөнгөн цагаан тюбект савласан.
30 о С- ээс бага температурт битүү орчинд хадгална.

Анхааруулга: Зөвхөн гадуур хэрэглэнэ.
Тайландын "ТО Химикал" эмийн үйлдвэр