• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 21, Мягмар гариг Бичсэн Admin

ALCOBUSE

Төсөөтэй нэрс: Эспераль, Дисульфирам

Найрлага: Дисульфирам 500 мг агуулна.

Фармакологийн үйлдэл: Этанолын дараах задралын бүтээгдэхүүн болох ацетальдегидыг задлагч фермент болох ацетальдегиддегидрогеназыг саатуулдаг.

Ингэснээр спиртын төрлийн бодисын солилцоо нь эцсийн бүтээгдэхүүн болон задарч чадалгүй завсрын бүтээгдэхүүн болох ацетальдегид буюу цууны хүчлийн үе шатандаа саатдаг. Энэ ацетальдегид нь бие махбодид хуримтлагдах нь өвчтөнд нүүр чинэрэх, дотор муухайрах, бөөлжих, зүрхний цохилт олшрох, артерийн даралт хэлбэлзэх гэх мэт тааламжгүй сэрэл төрүүлэх бөгөөд бэлдмэлийг хэрэглэсэн үед архи согтууруулах ундаа хэрэглэвэл дээрх үзэгдлүүд маш хүчтэй илэрдэг.

Фармакинетик: Алкобюз нь хоол боловсруулах замаар 70 – 90 % буюу бүрэн бус шимэгдэнэ.Бэлдмэл ангижрах замаар метаболизмд түргэн орж диэтиламин ба хүхэрт ус төрөгч үүсэх ба уушиг болон глюкуроконьюгат хэлбэрээр гадагшилна.

Хэрэглэх заалт: Архаг архидалтын эмчилгээний үед архи уухаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Эсрэг заалт: Зүрхний титэм судасны эмгэгүүд, Зүрхний дутагдал, Артерийн даралт ихсэх өвчин, Сэтгэцийн өвчтэй хүнд, Солиорлын үе, Амиа хорлох магадлалтай үе, Эпилепси, саа саажилт, янз бүрийн харшилтай хүн, жирэмсэн хөхүүл үед, чихрийн шижи, гипотириодизм, элэгний хатуурал, тархины гэмтэл /Сүүлийн 2жил гэмтээгүй/, хурц ба архаг нефрит

Хэрэглэх арга, тун: Зөвхөн эмчийн заалтаар хэрэглэх ба ямар хүнд хэд хоног авах эсэхийг эмчлэгч эмч шийднэ. Эмийг өвчтөнд архины хордлого тайлсны дараа хэрэглэнэ. Шахмалыг өдөрт 1 ширхэгээр /500mg/ нэг удаа уух бөгөөд тунг аажим ½ , ¼ болгон бууруулж хэрэглэнэ. Шахмалыг өглөө өлөн дээрээ стакан усаар даруулж ууна. Залгих боломжгүй үед нунтаглан шингэнтэй холин хэрэглэж болно.

Анхааруулга: Хориглох – өвчтөнд нууж өгөх, архи согтууруулах ундаа хэрэглэх, машин барих, хөдөлгөөнт механизмтай ажиллах, спиртэн эм, сироп ба үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх

Болгоомжлол: Айраг, исгэлэн тараг, квас, кофе, хийжүүлсэн ба өнгөт ундаа, ямар нэгэн мэс засал, хагалгаанд орох бол зогсоох, халуун ногоо хэрэглэх, тарилга хийлгэх /спиртээр ариутгахгүй байх/, бензин, дэгдэмхий ууршимтхай бодистой харьцах

Хавсарч хэрэглэж болохгүй эм: Изониазид, рифамицин, бензодиазепамын бүлгийн эмүүд, антидепрессантууд, антикоагулянт эмүүд, метронидазол /Трихопол/, теофиллин, фенитион

Гаж нөлөө: Уухад металл ба сармис төст амт амтагдах, эвгүй үнэр үнэртэх, толгой өвдөх эргэх арьс загатнах , батгаших, бага зэрэг ядрах, сульдах, нойрмоглох, бэлгийн хүсэл буурах, ходоод гэдэсний хямрал, таргалалт

Эмчилгээг зогсоох гаж нөлөө: Харшлын урвал /уруул ам тагнай нүүр хавдах, амьсгал давчдах, бачуурах, чонон хөрвөс төст тууралт гарах/, ухаан алдах, шээс бараан өнгөтэй гарах, нүдний салст, арьс шар туяатай болох, баримжаа алдах, гутрах, ер бусын бодол үүсэх, хүнд хэлбэрийн суулгалт, бөөлжилт

Дисульфирам – архины сорил:

  • Биеийн дээд хэсгээс улайж бүх биеийг хамрана.
  • Халууцаж хөлрөх хүчтэй, зүрх дэлсэх, толгой хүчтэй өвдөх, тахикарди, амьсгаадахАмьсгал бачуурах
  • Тайван бус болж үхэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрөх
  • Тамирдаж туйлдах, бөөлжих, огих
  • Хүчтэй урвалуудаас шөрмөс татах, зүрх судасны дутагдал

Эмийн хэлбэр, савлалт: 500 мг дисульфирам агуулсан шахмал 4 ширхэгээр блистерт савлана.