• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 24, Баасан гариг Бичсэн Admin

КЕНО (Орал паста)

Найрлага:
1гр“Кено” пастад  1гр триамциналон ацетонид агуулагдана.

Фармакологийн үйлдэл:
Триамциналон ацетонид нь глюкокортикоид дааврын бэлдмэл бөгөөд үрэвслийн эсрэг өндөр үйлдэл үзүүлнэ.

Хэрэглэх заалт:

  • Бактери ба вирусын гаралтай амны үрэвсэл, гэмтэл
  • Мөөгөнцрийн гаралтай амны үрэвсэл, гэмтэл
  • Механик шалтгаантай амны гэмтлүүд
  • Төрөл бүрийн шалтгаантай амны хөндийн шарх, шалбархай, буйлны үрэвсэл

Хэрэглэх арга, тун:
Хэрэглэхийн өмнө тамедины уусмалаар амаа зайлах нь илүү үр дүнтэй. Өдөрт 2-3 удаа хоол идсэний дараа болон унтахын өмнө хэрэглэнэ. Чийгтэй хөвөнд бага хэмжээгээр шингээж өвчтэй хэсэгт тампон маягаар тавьж хэрэглэнэ. Үрэх болон зузаан нялж түрхэхийг хориглоно.

Гаж нөлөө:
Толгой эргэх бие сулрах шинж тэмдэг илэрч болох авч энэ нь ховор тохиолдоно.
Бие загатнах буюу улайлт үүссэн тохиолдолд эмчилгээг даруй зогсооно.
Хэт удаан хугацаагаар хэрэглэх тохиолдолд биед дасал өгч, үйлчилгээ буурч болно.

Анхааруулга:
Жирэмсний үед болгоомжтой хэрэглэнэ.

Хадгалах заавар:
Хуурай сэрүүн нөхцөлд, хүүхэд хүрэхгүй газар 3 жил хүртэл хадгална.

Эмийн хэлбэр:
1 граммаар пакетанд, 3 ба 5 граммаар тюбикт савлагдана.Жоргүй олгоно.