• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 24, Баасан гариг Бичсэн Admin

НУРО-Б


( Хамгийн өндөр тунтай “В” витаминт бэлдмэл )

Найрлага: Витамин В1- 250мг
  Витамин В6 - 250мг
  Витамин В12-1000мкг

Фармакологийн үйлдэл:
Витамин  В1 нь нүүрс усны солилцоонд оролцдог кофермент.В6 нь уураг болон аминхүчлийн солилцоонд оролцдог. В12 нь мэдрэлийн системийн нуклейн хүчлийн нийлэгжилтэнд оролцдог.

Хэрэглэх заалт:

  • Янз бүрийн шалтгаантай мэдрэлийн үрэвсэл, өвдөлт, радикулит, арьсны үрэвсэл
  • В бүлгийн витамины хэрэгцээ ихсэлт, хөхүүл ба жирэмсэн үе
  • В бүлгийн витамины дутагдал хоол боловсруулах замын архаг эмгэг, элэгний үрэвсэл, хатуурлын үе, суулгалт, бөөлжилт,
  • Бүх төрлийн хордлого /жирэмсний болон архины хордлого/, цус багадалт, зүрхний эмгэг, стенокарди, зүрхний булчингийн тэжээлийн дутагдал
  • Зарим хардварт өвчний үе

Хэрэглэх арга тун хэмжээ:
Урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 1 ширхэгээр 1 удаа 10 хоног
Эмчилгээний зорилгоор өдөрт 1ширхэгээр 2-3 удаа 10 хоног óóх буюу эмч эмчилгээний үргэлжлэх хугацааг тогтооно.

Гаж нөлөө:
Бэлдмэлийг хэрэглэх үед харшлын урвал илрэх /загатнах, тууралт гарах, улайх, чонон хөрвөс төст урвал илрэх/ хэтрүүлэн хэрэглэх үед мэдрэлийн эмгэгийн хам шинж гарч зүрхний цохилтын тоо олшрох, зүрх орчим өвдөх зэрэг шинж илэрнэ.Тун хэтэрсний улмаас захын мэдрэлийн эмгэг үүсч болно.

Цээрлэлт:
Витаминд харшилтай , цочмог тромбоэмболи, цусанд улаан эсийн тоо олшрох үед хэрэглэхгүй.

Анхааруулга:
Цусны даралт өндөр хүн маш болгоомжтой хэрэглэх ба даралтаа хянаж байх

Эмийн хэлбэр, савлалт:
Шахмал хэлбэрээр үйлдвэрлэж 10 ширхэгээр савлав.