• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 24, Баасан гариг Бичсэн Admin

ГИДРОХЛОРОТИАЗИД

Найрлага: Гидрохлоротиазид 50мг

Фармакологийн үйлдэл:
Шээс хөөх áуюу диуретик бэлдмэл. Бөөрний сувганцрын эпительд нөлөөлж Na+, K+, Mg++ болон усны эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлснээр шээсний хэмжээг нэмэгдүүлнэ. Ингэснээр артерийн даралтыг бууруулах үйлчилгээ үзүүлнэ.

Хэрэглэх заалт:
Артерийн даралт ихдэх, зүрхний архаг дутагдал, нүдний даралт, чихрийн биш шижин, элэгний хатуурлын хүнд хэлбэрийн үед, нефрит, нефроз зарим тохиолдолд жирэмсний хордлогын үед хэрэглэнэ.

Эсрэг заалт:
Бэлдмэлд хэт мэдрэг байх, чихрийн шижин, хөхүүл үед, тулай өвчний үед хэрэглэхгүй.

Гаж нөлөө:
Калийн дутагдалд орох, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, ам хатах, толгой өвдөх, бие сулрах, даралт буурах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Хэрэглэх арга:
Насанд хүрэгсэдэд: Артерийн даралт бууруулахад хоногт 25мг-100мг-аар өдөрт 1 удаа, зүрхний дутагдал, элэгний хатуурлын үед хоногт 200мг хүртэл;
Хүүхдэд: 0-6 сард  хоногийн тунг кг тутамд 3,5мг-аар тооцож; 6 сараас 2 насанд хоногийн тунг кг тутамд 12,5мг-37,5мг-аар тооцож; 3-12 насанд хоногийн тунг 100мг-аар тооцож тус тус хэрэглэнэ.

Анхааруулга:
Жирэмсэн үед гидрохлоротиазидыг хэрэглэхгүй. Учир нь ихэсийн цусан хангамжийг бууруулж хоригийг нэвтэрдэг.

Савлалт:
Блистерт 50мг-аар 10 шахмалаар, хайрцганд 100 блистерээр савлагдана.