• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 24, Баасан гариг Бичсэн Admin

ТОНИФЕН ТО (Ибупрофен)

Эмийн хэлбэр: Дотуур уух сироп

Найрлага: 5 мл өтгөрүүлсэн сироп 100 мг ибупрофен агуулна.

Фармакологийн бүлэг: Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл

Фармакологи үйлдэл: Үрэвслийн эсрэг болон өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээ үзүүлнэ.

Хэрэглэх заавар: Тонифен сиропийг 3 сартайгаас эхлэн 12 хүртэл насны хүүхдэд халуурах шинж бүхий томуу, томуу төст өвчнүүд,  тарилгын дараах халууралт, бусад үрэвсэлт халдварын үед халуун бууруулах зорилгоор хоолны дараа хэрэглэнэ.
Мөн өвдөлт намдаах зорилгоор өвдөлтийн синдром, толгой өвдөх, шүд өвдөх, халуурах, мигрени, невралгий, чих, хоолой өвдөх, булчин өвдөх болон бусад бүх төрлийн өвдөлтийн хам шинжийн үед хэрэглэнэ.

Эсрэг заалт:

  • Ибупрофен, ацетилсалицилийн хүчил болон бусад өвчин намдаах бэлдмэлд хэт мэдрэг байх
  • Бронхын астма, тууралт, ринитийн үед
  • Ходоод гэдэсний шархлааны үед
  • Ходоодны цус алдалтын үед
  • Цусны өвчний үед
  • Бөөр, элэгний дутагдлын үед
  • Сонсгол муудсан үед тус тус хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэх арга: Тонифен сиропыг хэрэглэхийн өмнө зааврыг сайтар уншиж танилцана уу. Сиропыг сайтар сэгсрэн хэмжээс халбагыг ашиглана. Хэрэглэсний дараа халбагыг бүлээн усаар сайтар угаана.

Хэрэглэх тун: Хэрэглэх тун нь хүүхдийн жингээс хамаарах ба нэг удаагийн тун 1 кг жинд 5-10мг-аар тооцож өдөрт  3-4 удаа. Өдрийн дээд тун 30мг/кг-аас хэтрэхгүй байвал зохино.

  • 3-6 сар (5 кг-аас дээш жинтэй) 2,5 мл -ээр өдөрт 3 удаа, өдрийн дээд тун 150 мг-аас хэтрэхгүй
  • 6-12 сар (6-10 кг) 2,5 мл -ээр өдөрт 3-4 удаа, өдрийн дээд тун 200 мг-аас хэтрэхгүй
  • 1-3 нас (10-15 кг) 5 мл -ээр өдөрт 3 удаа, өдрийн дээд тун 300 мг-аас хэтрэхгүй
  • 4-6 нас (15-20 кг) 7,5 мл -ээр өдөрт 3 удаа, өдрийн дээд тун 450 мг-аас хэтрэхгүй
  • 7-9 нас (21-29 кг) 10 мл -ээр өдөрт 3 удаа, өдрийн дээд тун 600 мг-аас хэтрэхгүй
  • 10-12 нас (30-40 кг) 15мл -ээр өдөрт 3 удаа, өдрийн дээд тун 900 мг-аас хэтрэхгүй

Эмчилгээг -Халуун бууруулах зорилгоор 3 хоног хүртэл, -Өвчин намдаах зорилгоор 5 хоног хүртэл өгч болох ба шинж тэмдэг арилаагүй тохиолдолд эмчид хандана.

Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илрэх нь ховор боловч дараах шинж тэмдгүүд илэрч болно.

  • Ходоод гэдэсний талаас дотор муухай оргих, огих, бие сулрах, ходоод хүндрэх, шархлах, цус алдах
  • Харшлын талаас арьсны тууралт,загатнаа, , улайх, астма өгөх,халуурах
  • Мэдрэлийн талаас толгой эргэх,толгой өвдөх, сэтгэл санаа тавгүйтэх, нойр хулжих
  • Зүрх судасны талаас тахикарди, артерийн даралт ихсэх
  • Цус төлжилтийн эрхтэн системийн талаас цус багадах, тромбын тоо цөөрөх, цагаан эсийн тоо цөөрөх, агранулоцитоз болох
  • Шээс ялгаруулах эрхтэн системийн талаас бөөрний үйл ажиллагаа доголдох гэх мэт

Эдгээр шинж тэмдгийн аль нэг илэрсэн тохиолдолд эмчилгээг даруй зогсоож эмчид хандана.
Тунг хэтрүүлсэн үед яаралтай эмчид хандах- 1 цагийн дотор ходоод угаах, бусад тохиолдолд идэвхжүүлсэн нүүрс, шүлтлэг зүйл уулгах, сайн шээлгэх болон шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Харилцан үйлчлэл: Антикоагулянттай хавсарч хэрэглэснээр цусыг улам шингэлнэ. Дигоксин, фенитоин, метотрексат,литийн цусан дахь агууламж цуг хэрэглэсэн тохиолдолд нэмэгдэнэ. Шээс хөөх болон даралт бууруулах эмний үйлчилгээг сулруулна. Кортикостеройдын гажуу нөлөөг нэмэгдүүлдэг тул хавсарч хэрэглэхийг зөвлөхгүй.

Хадгалах нөхцөл: +30 хэм хүртэл нөхцөлд хадгална.

Савлалт: Флаконд 60 мл-ээр савлагдана.