• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 24, Баасан гариг Бичсэн Admin

МУФЛЕКС


Найрлага: S-Карбоксиметил-цистейн 375 мг, 250 мг/5 мл

Төсөөтэй нэрс: Флюдитек, Флювик, Карбоцистейн Эмийн хэлбэр Шахмал 375 мг Карбоцистейн №10

Фармакологийн үйлдэл: Карбоцистейн /муфлекс/ нь Ацителцистейн /АЦЦ/-тэй нэг бүлгийн эм бөгөөд цэрийг шингэлсэнээр эзэлхүүнийг нь ихэсгэж цэр ховхлох үйлчилгээ үзүүлэхээс гадна мөн амьсгалын замын үрэвслийг эмчилнэ.

Хэрэглэх заалт: Бэлдмэлийг амьсгалын замын эрхтэний үрэвсэлт өвчнүүд уушигны мэс заслын дараах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна идээт халдварын гаралтай хөхүүл ханиалга, хурц ба архаг бронхит, бронхиальная астма, пневмони /хатгаа/, бронхоэктаз, муковицатозын үед болон халдварт харшлын үеийн бронхиальная астма, бактерийн болон идээт үрэвслийн үед дотуур ууж хэрэглэхэд их үр дүнтэй.

Хэрэглэх заалт: Насанд хүрэгсэдэд өвчлөлийн идэвхижлээс хамаарч 1-2 шахмалаар өдөрт 2-3 удаа ууна.

Гаж нөлөө: Эмийн үйлчилгээ ихэнхи тохиолдолд сайн үр дүнтэй ба зарим тохиолдолд дотор муухай оргих, огиулах, арьс улайх зэрэг шинж тэмдэгүүд илэрч болно.

Эсрэг заалт: Бэлдмэлд хэт мэдрэг байх, ходоодны шархлааны хурц үед болон жирэмсний эхний 3 сард хэрэглэхийг хориглоно.

Хадгалах нөхцөл: 30 хүртэл хэмд, хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Савлалт: Блистерт 10 шахмал, 1 хайрцагт 50 блистерээр савлана.