• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 16, Пүрэв гариг Бичсэн Admin

 

МУЦИЛ TO

Найрлага:
Муцил 100 - 5г мөхлөг тутамд 100мг ацетилцистейн
Муцил 200 - 3г мөхлөг тутамд 200мг ацетилцистейн тус тус агуулна.

Эмийн хэлбэр:
Улбар шар өнгийн мөхлөг

Шинж чанар:
Ацетилцистейны үндсэн үйлчлэгч нь нь бодит аминхүчил L-цистейн бөгөөд цэр ховхлох сонгомол үйлчилгээ үзүүлж цэрийг шингэлнэ.
Ацетилцистейний үйлчлэл нь рН  орчноос  хамааралтай бөгөөд рН 7-9 үед  идэвхитэй.
Үүнээс гадна Ацетилцистейн нь ханиалга намдаах үйлчилгээтэй ба цилиарный үйлчилгээ болон ходоод-уушигны  вагальный рефлексийг тогтворжуулж тэгснээрээ амьсгалын замыг цэрээс цэвэрлэнэ.
Мөн Ацетилцистейн нь  хэт өндөр тунгаар хэрэглэсэн парацетамолын  нөлөөгөөр элэг хордож, гэмтэх төвшинг багасгадаг болох нь тогтоогдсон байна.

Хэрэглэх заалт:
Муцил 100, Муцил 200 нь цэр ховхлох бэлдмэл болохын хувьд амьсгалын замын  эмгэгийн үед, ялангуяа салстын идэвхитэй шүүрлийн үед өргөн хэрэглэгдэнэ.

Эсрэг заалт:
Ацетилцистейн-д мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.

Гаж нөлөө:
Ацетилцистейн нь хүний биед зохимж сайтай учраас, өндөр тун нь харьцангуй  аюул багатай байдаг. Тун ихэдсэнээс ходоод гэдэсний хямрал, ам гэмтэх, арьс туурах, чих шуугих, халуун нэмэгдэх, чичрэх, толгой өвдөх, цээж бачуурах, нойрмоглох зэрэг шинж илэрч болох боловч энэ нь маш ховор тохиолдоно.

Хориглох заалт:
Бэлдмэлийг амьсгалын дутагдалд орсон өндөр настан болон сул биетэй хүмүүст мөн уушигны багтраатай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Ходоодны шархлаа, чихрийн шижинтэй өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвлөхгүй.
Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эмчийн заалтаар хэрэглэнэ.

Харилцан үйлчлэл:
Ацетилцистейн хэрэглэж байгаа үед идэвхжүүлсэн нүүрс / антогонизм/ хэрэглэхгүй.

Хэрэглэх тун:
Пакеттай мөхлөгийг шилэн/ төмөр биш/  аягатай усанд уусгаж даруй ууна.
Насанд хүрэгсэд 200 мг-аар өдөрт 3 удаа
2-12 насанд 100 мг-аар өдөрт 3 удаа
0-2 насанд 100 мг –аар 1-2 удаа, эсвэл эмчийн бичиж өгсөн тунгаар ууна.
Бэлдмэлийг хоолны дараа хэрэглэнэ.

Савлалт:
Муцил 100/Муцил 200-г 5г/3г-аар пакетанд савлах ба тус бүр 30 пакетаар  цаасан хайрцганд савлана.

Үйлдвэрлэгч:  
ТО фарма ЛТД. 101 Ладпрао-124, Бангкок 10320, Тайланд