• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 21, Мягмар гариг Бичсэн Admin

БРОМСО - ЭКС

Найрлага:
5мл сиропонд 4 мг бромгексин гидрохлорид агуулна.

Фармакологийн үйлдэл:
Муколитик буюу цэр шингэлэх үйлдэлтэй бэлдмэл.. Бронхийн замд байгаа цэрийн эзлэхүүнийг ихэсгэж, цэрийг ховхолж үйлчилнэ. Үүнээс гадна сүүлийн үед бромгексиний бас нэг чухал үүрэг нь уушигны эсэд бий болдог дотоод сурфактантын ялгаралтыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.

Хэрэглэх заалт:
Янз бүрийн шалтгаантай үүссэн хурц ба архаг бронхит, бронхоэктази, халдвар харшлын гаралтай уушигны багтраа, уушигны сүрьеэ, хурц ба архаг хатгааны үед хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун:

  •     12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 10 мл-ээр өдөрт 3 удаа;
  •     6-12хүүхэд 5 мл-ээр буюу цайны халбагаар өдөрт 3 удаа;
  •     2-6 насанд 2,5 мл-ээр буюу цайны халбаганы ½ - р өдөрт 3 удаа;
  •     0-2 насанд эмчийн заалтаар тус тус хэрэглэнэ.
  •     Курс эмчилгээ 4-28 хоног үргэлжилнэ.
  •     Бэлдмэлийг хоолны дараа хэрэглэнэ.

Гаж нөлөө:
Зарим тохиолдолд хамар битүүрэх, бөөлжих, гүйлгэх, арьсаар тууралт гарах шинж тэмдэг илэрч болно.

Эсрэг заалт:
Бромгексинийг кодейн болон кодейн агуулсан бэлдмэлүүд мөн атропин төстэй үйлдэлтэй эмүүдтэй хавсарч хэрэглэхийг хориглоно.
Жирэмсэний эхний 3 сард болон хөхүүл үед хэрэглэхгүй.

Эмийн хэлбэр, савлалт:
Флаконд 60 мл-ээр савлана.