• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 24, Баасан гариг Бичсэн Admin

ФЛУНКО 200

Найрлага: 1 капсулд 200мг флуконазол агуулагдана.

Фармакологийн үйлдэл: Флуконазол нь мөөгөнцрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй, ууж хэрэглэдэг нийлэг бэлдмэл юм. Флуконазолд дасал болох нь маш ховор тохиолдоно.

Хэрэглэх заалт, тун: Насанд хүрэгдсэд: Системийн кандидозтай өвчтөнд эхний өдөр 400мг-аар , дараагийн өдрүүдэд 200мг-аар хоногт 1 удаа 4 долоо хоногоос багагүй хугацаагаар хэрэглэнэ. Үтрээний кандидозын үед 200мг-аар 1 удаа шаардлагатай хоногуудад хэрэглэнэ. Ам залгиур болон улаан хоолойн кандидозын үед эхний өдөр 200мг-аар 1 удаа ууж хэрэглэх ба дараа нь хоногт 100мг-аар хэрэглэнэ. Дахин сэдрэхээс сэргийлж эмчилгээг 2 долоо хоногоос багагүй хугацаагаар үргэлжлүүлнэ. Эмч тунг 400мг хүртэл нэмэгдүүлж болно. Криптококкийн менингитийн үед эхлээд хоногт 400мг-аар , дараа нь 200мг-аар тус тус хэрэглэнэ. Дерматомикоз болон candida.albicans-аар үүсгэгдсэн арьсны халдварын үед долоо хоногт 1 удаа 150мг-аар , эсвэл хоногт 50мг-аар нэг удаа хэрэглэнэ. Олон өнгөт үлдийн үед хоногт 50мг-аар нэг удаа хэрэглэнэ.

Курс эмчилгээ 2-4 хоног байна. Гар болон хөлийн онихомикозын үед: Долоо хоногт 150мг-аар нэг удаа 3-6 сар хэрэглэнэ. Бөөрний дутагдалтай өвчтөнд эхлээд 50-400мг тунгаар хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтээс хамаарч эмчлэгч эмч хоногийн тунг тогтооно. Гаж нөлөө Бэлдмэлийг 150мг-200мг-р тунгаар хэрэглэхэд ерөнхийдөө зохимж сайн. Хоол боловсруулах замаас хэвлийгээр өвдөх, суулгах, дотор муухайрах, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болно. ТМС-ийн хувьд маш ховор тохиолдолд толгой өвдөх , ухаан алдаж унах зэрэг шинж илэрч болзошгүй . Цус төлжүүлэх системийн талаас лейкопени, тромбоцитопени илэрч болно. Ялангуяа флуконазолыг рифампицин, фенитион, изониазид, вольпраны хүчил , ууж хэрэглэдэг сульфонилмочевины уламжлалын эмүүдтэй хэрэглэхэд трансаминазын хэмжээ ихэснэ.

Анхааруулга: Бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдолд ходоод угаах шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Флуконазол нь шээсээр ялгардаг учир ялгарах шээсний хэмжээг ихэсгэхэд түүний ялгаралт хурдсана. Нарийн мэргэжлийн эмч зааварлаагүй тохиолдолд жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй.

Эмийн хэлбэр савлалт: 200мг бүхий капсул хэлбэрээр үйлдвэрлэж 10 ширхэгээр савлаж гаргана.

Хадгалалт: 300 С-ээс доош хэмд хүүхэд хүрэхээргүй газар хадгална.