• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 24, Баасан гариг Бичсэн Admin

НИНАЗОЛ ТО

Найрлага: 

1 шахмал .......................... Кетоконазол-200мг  
1г тосон түрхлэг ....................................... Кетоконазол 20мг тус тус агуулагдана.  

            
Фармаколги үйлдэл: Кетоконазолыг системийн болон гадаргын микозын (паразит мөөгөнцрөөр үүсгэгдсэн) үед дотуур ууж хэрэглэхээс гадна арьсан дээр түрхэж хэрэглэхэд ихээхэн үр дүнтэй. Бэлдмэл нь мөөгөнцрийн эсийн мембраны эргостерол, триглицерид болон фосфолипидийн биосинтезийг дарангуйлах үйлчилгээ үзүүлнэ.  Кетоконазолыг дотуур ууж хэрэглэхэд сайн шимэгдэнэ.

Хэрэглэх заалт: Энэ бүтээгдхүүнийг гадаргын болон сиситемийн микозын үед: (арьсны мөөгөнцрийн өвчлөл), бластомицет (гүйцэд ургаагүй ангилалын паразит мөөгөнцөр) -ээр үүсгэгдсэн онимикозын үед (хумсны мөөгөнцөрийн өвчлөл), толгой үстэй хэсгийн микоз, үтрээний микоз, бластомицетоз (паразит мөөгөнцрөөр үүсгэгдсэн өвчлөлийн үед), амны хөндий, ходоод гэдэсний болон шээс бэлгийн замын, мөн бусад дотоод эрхтнүүдийн микозын үед тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Өдөрт 1 удаа хоол идэх үед ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд:

  • Дерматомикозын үед 200мг-аар өдөрт 1 удаа 2-8 долоо хоног, онихомикоз болон архаг кандидозын үед 200мг-аар өдөрт 1 удаа бүрэн эдгэрэх хүртэл буюу 4-6 долоо хоног, амны хөндий, ходоод гэдэсний болон шээс бэлгийн замын өвчлөлийн үед 1-2 шахмалаар 2 долоо хоног, дараа нь 1 шахмалаар өдөрт 1 удаа бүрэн эдгэрэх хүртэл буюу 4-6 долоо хоног ууж хэрэглэнэ.
  • Системийн микозын үед эхний 2 долоо хоног өдөрт 2 шахмалаар дараа нь 1 шахмалаар өдөрт 1 удаа хэдэн сар ууна. Урьдчилан сэргийлэх зарилгоор өдөрт 1 шахмалаар 1 удаа уух ба хугацааг биеийн байдлаас хамаарч тогтооно.
  • 2-оос дээш насны хүүхдэд өдрийн тунг 20кг жинд 0,05г-аар, 20-40кг жинд 0,1г-аар тус тус тооцож хэрэглэнэ. 2 хүртэлхи насанд зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар хэрэглэнэ.
  • Нүдний микозын үед 200мг-аар өдөрт 1 удаа хэрэглэнэ.
  • Тосон түрхлэгийг өдөрт 1 удаа арьсны мөөгөнцөртсөн хэсэгт болон тойруулан 2см эрүүл арьсанд түрхэнэ. Өвчний шинж тэмдэгийг арилтал хэрэглэнэ. Кандидомикозын ба хөгцний микозын үед дундаж курс эмчилгээ нь 2-3 долоо хоног, дерматофийн үед 2-6 долоо хоног байна.
  • Себоройный дерматитийн үед тосыг өдөрт 1-2 удаа, 2-4 долоо хоног түрхэж хэрэглэнэ.

Гаж нөлөө: Кетоконазолыг хэрэлэж байх үед дотор муухайрах, огих, толгой өвдөх, арьс хуурайших, хааяа толгой эргэх, нойрмоглох, булчингаар өвдөх, эрчүүдэд сүүний булчирхай томрох, бэлгийн чадвар буурах, хэсэгчилэн буюу бөөнөөр үс унах, элэгний үйл  ажиллагаа алпдагдах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Эсрэг заалт: Жирэмсний болон хөхүүл үед, элэг,бөөрний функцийн дутагдал болон уг бэлдмэлд хэт мэдрэг үед хэрэглэхийг хориглоно. Эмийг хэрэглэж байгаа үед антиацид болон түүнтэй төсөөтэй бэлдмэлүүд хэрглэхгүй.
Кетоконазолын эмчилгээний үед цусны болон элэгний үзүүлэлтүүдийг хянаж байх шаардлагатай.

Савлалт: Блистерт 10 шахмалаар, тюбикт 5г, 10г-аар тус тус савлана.