• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 21, Мягмар гариг Бичсэн Admin

КАНАЗОЛ

 

 

 

 

Найрлага: Бэлдмэлийн хэлбэр бүрт клотримазол харилцан адилгүй хэмжээгээр агуулна.

Фармакологийн үйлдэл: Мөөгөнцөр, бактери, эгэл биетний эсрэг бэлдмэл бөгөөд мөөгөнцрөөс - дерматофит, candida albicans, хөрөнгөний мөөгөнцөр, бактераас - стафилакокк стрептококк, эгэл биетнээс - трихомонасын эсрэг үйлдэл үзүүлнэ. Мөөгөнцрийн эсийн мембраны эргостеролын нийлэгжлийг дарангуйлснаар мөөгөнцрийн өсөлт үржлийг саатуулах үйлдэл нь илрэх ба өндөр тунгаар хэрэглэхэд дээрх механизм дээр стеролын нийлэгжилттэй холбоогүйгээр мөөгөнцрийн эсийн ханыг гэмтээдэг.

Фармакинетик: Ууж хэрэглэх 1 -2 цагийн дараа цусанд дээд хэмжээндээ хүрч хагас ялгарлын хугацаа нь 20 – 25 цаг, каназолыг үтрээнд хийж хэрэглэхэд бага хэмжээний бодис цусанд шимэгдэх бөгөөд тунгийн 3 – 10 % нь голдуу метаболит байдлаар цусны эргэлтэнд хүрнэ.

Хэрэглэх заалт: Мөөгөнцрийн гаралтай хэсэг газрын өөрчлөлт, ам залгиурын кандидоз, ходоод гэдэсний микоз, химийн эмчилгээ хийлгэснээс үүдсэн дархлаа бууралт, стероид ба цитостатик эмчилгээ хийлсэн, дерматомицет, бластомицет, хөрөнгөний мөөгөнцрөөр үүсгэгдсэн арьсны өвчин, шээс бэлгийн замын кандидоз, үтрээний болон бэлгийн замын трихомонодоз, үтрээний холимог халдвар зэрэгт хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун: Уух бэлдмэлийг 10 мг – р өдөрт 3 – 4 удаа 10 хоног ба түүнээс дээш хугацаагаар хэрэглэнэ. Үтрээний шахмалыг 100 мг – р өдөрт 2 – 3 удаа 6 – 12 хоног, 500 мг – р хоногт 1 удаа шинж тэмдэг арилтал хэрэглэнэ. Үтрээний шахмалыг хэрэглэхийн өмнө чийглэж аль болох гүн хийж өгөх ба шахмалыг хэрэглэхдээ нуруугаар хэвтээд хөлөө бие уруугаа бага зэрэг татаж нугалсан байна.

Гаж нөлөө : Арьсаар тууралт гарч улайх, халуун оргих, загатнах шинж тэмдэг гарч болно.Ховор тохиолдолд бэлдмэлийг үтрээнд хийхэд цочрох түлэгдэх шинж ажиглагдаж болно.

Анхааруулга: Жирэмсэн эхэд болгоомжтой хэрэглэнэ.

Цээрлэлт: Клотримазолд хэт мэдрэг хүмүүст цээрлэнэ.

Эмийн хэлбэр, савлалт: Үтрээний лаа 100 мг 6 ширхэг, Үтрээний шахмал 500мг – р 1 ширхэг шахмал, Уух шахмал 10 мг - р 10 ширхэг