• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 24, Баасан гариг Бичсэн Admin

ХЛОРФЕНИРАМИНЫ СИРОП

Өөр нэрс: Chlorpheniraminum, Chlorphenamine maleate,

Найрлага: 5мл сиропонд 2мг хлорфенирамин малеат агуулагдана.

Эмийнхэлбэр: Сироп

Фармакологийн үйлдэл: Хлорфенамин нь Н1 гистамины рецепторт хориг үүсгэж гистамины бие махбодид үзүүлэх сөрөг нөлөөг багасгана. Үүнд: Хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасгахын зэрэгцээ эдэд гистамин шалтгаант хаван үүсэх үзэгдлийг саатуулна. Үүний үр дүнд гистамины нөлөөгөөр үүсэх харшлын аливаа илрэл багасна. Хлорфенамин төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах үйлдэл бага үзүүлдэг.

Фармакокинетик: Хлорфенамины задралын үр дүнд монодезметилхлорфенамин ба дидезметилхлорфенамин үүснэ. 20% нь 24 цагийн дотор, 35% нь 48 цагийн дотор шээсээр, 1% өтгөнтэй метаболит байдлаар, 3-7% нь хэвээрээ шээстэй тус тус ялгарна. Хүүхдэд хлорфенамин түргэн шимэгддэг бөгөөд клиренс нь өндөр, хагас задралын хугацаа нь богино байдаг.

Хэрэглэх заалт:

  1. Харшлын урвалын шинж тэмдгийн үе
  2. Чонон хөрвөс
  3. Судас мэдрэлийн хаван
  4. Харшлын болон улирлын ринит
  5. Конъюнктивит
  6. Хавсарсан арьсны загатнаа
  7. Хамар болон хамрын дайврын үрэвсэл
  8.  Хамар залгиурын үрэвсэл
  9. Хамрын дайвар хөндийний үрэвсэл
  10. Амьсгалын замын халдварт өвчнүүд буюу ОРВИ үед эмчилгээний нэг төрөл буюу хавсарсан эмийн бэлдмэлээр эмчлэхээс гадна мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун: Тун хэмжээг өвчтөн тус бүрт харилцан тохируулж өгөх бололцоотой бөгөөд хүүхдийн практикт хэрэглэх ба урьдчилан сэргийлэхээр хэрэглэхэд илүү тохиромжтой.

Нас Нэг удаагийн тун Хоорондын зай Хоногийн тун Хоногийн дээд тун
1 – 2 нас  2,5мл-ээр буюу цайны халбаганы тал  (1мг) 6 – 8 цаг 3-4 удаа (3-4мг) 3 цайны халбага (6мг)
2 - 12 нас 5мл-ээр буюу цайны халбага     (2 мг) 6 – 8  цаг 3-4 удаа (6-8мг) 6 цайны халбага (12мг)
Насанд хүрэгсэд, өндөр настан, 12-оос дээш насны хүүхэд

2 цайны халбага буюу

(4 мг) 

6 – 8 цаг 3-4 удаа (12-16мг) 12цайны халбага      (24мг)

 

Болгоомжлол: Шээсний саатал, Эпилепси, Ходоод гэдэсний замын хүнд хямрал, нүдний даралт ихсэх өвчин, бамбай булчирхайн шүүрэл ихсэх, зүрх судасны хүнд өвчин, түрүү булчирхай томорсон үе зэрэгт болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Гаж нөлөө:
Толгой эргэх, ядрах, ам хуурайших, цочромтхой болох, бие сулрах, нойрмоглох байдал илэрч болзошгүй.

Цээрлэлт: Жирэмсний эхний 3 сар

Савлалт: Флаконд 60мл-ээр савлана.