• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 21, Мягмар гариг Бичсэн Admin

 

БЕТОЗОН - Н

Найрлага:
1г тосон түрхлэг бүрт бетаметазон 1мг, неомицин сульфат 50мг тус тус агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл.

Фармакологийн үйлдэл:
Бетозон – Н-ын найрлаганд байгаа бетаметазон нь глюкокортикоид бөгөөд үрэвсэл харшил загатнааны эсрэг үйлдэлтэй. Неомицин сульфат нь өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик бөгөөд хэсэг газарт бактерын эсрэг өндөр идэвхи үзүүлнэ.

Хэрэглэх заалт:
Бактерын хоёрдогч халдвар орсон арьсны бүх тохиолдол, экзем, дерматит, атопик дерматит, нейродермит, гайдагийн зангилаат загатнаа, хайрст үлд, энгийн ба хавтгай улаан үлд, хажирст дерматит, арьсны хавьтлын урвал өөрчөлтүүд, хорхой шавжинд хазуулснаас үүсэх урвал шарх, хошного бэлэг эрхтний нуралт холголт

Хэрэглэх арга, тун:
Арьсны шаардлагатай хэсэг газарт өдөрт 2 – 6 удаа нимгэн түрхэж эмнэлзүйн сайжрал олсны дараа хоногт 1 – 2 удаа түрхэнэ. Бэлдмэлийг хүүхдэд ба нүүрний гэмтэлтэй хэсэгт 5 хоногоос илүү хэрэглэхгүй.

Эсрэг заалт:
Бохир батга, амны ойролцоох дерматит, арьсны анхдагч вирусын халдвар (энгийн герпес, салхин цэцэг), хошного орчмын ба бэлэг эрхтэний загатнаа, эмийн найрлага дахь бодист хэт мэдрэг хүмүүс

Гаж нөлөө:
Бэлдмэлийг түрхсэн хэсэгт улайх, загатнах, хорсох, хуурайших, арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болно.

Цээрлэлт:
Бэлдмэлийн найрлаганд байгаа бодисуудад мэдрэг хүмүүс хэрэглэхгүй.

Эмийн хэлбэр, савлалт:
Тосон түрхлэгийг 5 ба 15 граммаар тюбикт хайрцгандаа 1 ширхэгээр савлана