• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 21, Мягмар гариг Бичсэн Admin

БЕТОСАЛИК

Найрлага:
1г тосон түрхлэг бүрт бетаметазон 1мг, салицилийн хүчил 30мг тус тус агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл.

Фармакинетик:     
Арьсны эвэрлэг ба түүний доод давхаргад нэвтэрч задралгүйгээр удаан хадгалагдана. Бэлдмэлийг хэсэг газрын эмчилгээнд хэрэглэхэд маш бага хэмжээр буюу 1% хүрэхгүй хэсэг нь цусанд шимэгддэг. Шимэгдсэн бэлдмэлийн 75% нь 24 цагийн дотор ялгарна.

Фармикологийн үйлдэл:
Бетосаликын найрлаганд байгаа бетаметазон нь глюкокортикоид бөгөөд үрэвсэл харшил загатнааны эсрэг үйлдэлтэй. Салицилийн хүчил нь микробийн эсрэг үйлдэл үзүүлэх бөгөөд эдийг гуужуулж нөхөн төлжилийг сайжруулах ба арьсны хатуурлыг зөөлрүүлнэ.

Хэрэглэх заалт:
Экзем, дерматит, хажирст дерматит, нарны дерматит, архаг атопик дерматит, нейродермит, хайрст үлд (псориаз), чонон яр, ихтиоз ба ихтиоз төст эмгэгүүд, арьсны загатнаа, гар хөл дээрх эвэршлийг зөөлрүүлнэ.

Хэрэглэх арга, тун:
Арьсны шаардлагатай хэсэг газарт өдөрт 2 – 6 удаа нимгэн түрхэж эмнэлзүйн сайжрал олсны дараа хоногт 1-2 удаа түрхэнэ. Бэлдмэлийг хүүхдэд ба нүүрний гэмтэлтэй хэсэгт 5 хоногоос илүү хэрэглэхгүй.

Гаж нөлөө:
Бэлдмэлийг түрхсэн хэсэгт улайх, загатнах, хорсох, хуурайших, арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болно.

Цээрлэлт:
Бэлдмэлийн найрлаганд байгаа бодисуудад мэдрэг хүмүүс хэрэглэхгүй.

Эмийн хэлбэр, савлалт:
Тосон түрхлэгийг 5 ба 15 граммаар тюбикт хайрцгандаа 1 ширхэгээр савлана.