• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 24, Баасан гариг Бичсэн Admin

ЦИПРОЦЕП

Найрлага: Нэг шахмалд 500 мг ципрофлоксацин агуулна.

Фармакологийн үйлдэл: Фторхинолины бүлгийн бактерийн эсрэг бэлдмэл бөгөөд ДНХ-гираза ферментийг дарангуйлснаар микробын нуклейн хүчлийн нийлэгжилт саатаж бактери үхдэг. Гэдэсний савханцар, шигелл, сальмонелл, энтеробактери, клебсиелл, зэрэг  грамм сөрөг бактери, мөн микоплазм хламид зэрэгт үхүүлэх үйлдэл үзүүлнэ.

Хэрэглэх заалт: Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн хоол боловсруулах ба шээс бэлгийн зам, амьсгалын систем, чих хамар хоолой,  яс үе, арьс ба зөөлөн эд, тулгуур хөдөлгөөний аппаратын халдварт үрэвсэлт өвчнүүд, цусан халдвар, перитонитын үед тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун: Насанд хүрэгчид ба 10-с дээш насныханд 0,25 – 0,5г – р өдөрт 2-3 удаа, 3 – 10 насны хүүхдэд 25 – 50мг/ кг-д тооцон тэнцүү хуваан 8 цагаар, нярай болон 3 хүртэлх насны  хүүхдэд 30мг/кг –д тооцон тэнцүү хуваан 12 цагийн зайтай хэрэглэнэ.Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр даруулан бүтнээр нь залгина.

Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх явцад хоол боловсруулах, мэдрэл , харшлын болон зүрх судасны эрхтэн системийн талаас гаж нөлөө илэрч болзошгүй Хэрэв бэлдмэлийг хэрэглэж байх явцад удаан хугацаагаар суулгах шинж илэрвэл эмчилгээг зогсооно.

Цээрлэлт:  Хинолины болон фторхинолины бүлгийн эмэнд хэт мэдрэг хүмүүст
хэрэглэхгүй.

Анхааруулга: Офлоксацинтай хамт хэрэглэвэл гаж нөлөө илэрч болзошгүй.
Тархины артерын судасны склероз, таталт зэрэг ТМС –ийн эмгэгтэй өвчтөн, жирэмсэн эхэд
болгоомжтой хэрэглэнэ.

Эмийн савлалт: 1 блистерт 500 мг - ын 10 шахмалаар савлагдана.