• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 24, Баасан гариг Бичсэн Admin

ЛОБАЦИН ТО (Хүлхдэг шахмал)

Найрлага:

Шахмал бүрт агуулагдах хэмжээ
  • Неомицин сульфат 2,5 мг
  • Бацитрацин 100 нэгж
  • Амилокайны гидрохлорид 0,5 мг

Фармакологийн үйлдэл:

Лобацин хүлхдэг шахмалыг ам ба залгиурын грам эерэг, грам сөрөг нянгаар үүсгэгдсэн  халдварын үед хэрэглэнэ. Мөн Амилокайны гидрохлорид нь хэсгийн өвдөлт намдаах, мэдээгүйжүүлэх үйлдэлтэй бөгөөд ам ба залгиурын үрэвслийн үед өвдөлт намдаах үйлчилгээтэй.

Хэрэглэх заалт:
Хоолойн өвдөлт, хамар болон ам залгиурын үрэвсэл, тонзиллитийн үед амны хөндийг халдваргүйжүүлэх, буйлны үрэвсэлийн үед хэрэглэнэ.

Тун хэмжээ:
2-3 цагийн зайтай өдөрт 8-10 шахмалыг хүлхэж хэрэглэнэ.

Эсрэг заалт:
Бэлдмэлийн найрлаганд орсон бодисуудад хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.

Анхааруулга:
Лобацин хүлхдэг шахмал нь сахар агуулсан тул чихрийн шижинтэй өвчтөн болгоомжтой хэрэглэнэ. Мөн найрлаган дахь Амилокайны хлоридын мэдээгүйжүүлэх үйлдлийн улмаас хоолны амт буурч  болзошгүй. Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө:
Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэсэн үед дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, загатнаа маажуур  үүсэж болзошгүй.
Эмийн бодисын харилцан үйлчлэл:
Неомицин сульфатыг амаар хэрэглэсэн тохиолдолд Феноксимитилпенициллин, Дигоксин, Метотрексат болон зарим витамины шимэгдэлтийг бууруулна.
Мөн ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүдийн үйлдлийг бууруулна.

Савлалт:
Пакетанд 10 ширхэг, 40 пакетаар хайрцагт савласан.

Хадгалалт:
Хуурай, сэрүүн , 300С-с бага температурт 3 жил хадгална.