• Lobacin.png
  • Med1.png
  • Med2.png
  • Med3.png
  • Med4.png
  • Med5.png
  • Med6.png
  • Med7.png
  • Med8.png
  • Med9.png
  • Med10.png
  • Silverderm.png
  • Tonfen-Syrup.png
Нийтлэгдсэн 2015 оны 4 сарын 24, Баасан гариг Бичсэн Admin

ЭРИКОН

Найрлага: Нэг шахмалд 250 мг, 5мл сироп 125мг эритромицин агуулна.

Фармакологийн үйлдэл: Макролидын бүлгийн антибиотик бөгөөд грамм эерэг , сөрөг коккууд (стафилококк, стрептококк, пневмтококк, менингококк), бруцелл, риккетси, спирохет, трахом зэрэг бактериудад идэвхитэй нөлөөлнө.

Хэрэглэх заалт: Уушигны үрэвсэл, бронхэзтаз, уушигний бусад халдвар, ангина, тонзилит, ларингит, эндозардит, менингит, перитонит, улаан эсэргэнэ, хатиг, хөхний үрэвсэл, дунд чихний үрэвсэл, холецистит, остеомиелит зэрэг идээт өвчний үед хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун: Насанд хүрэгчид ба 14-с дээш насныханд 0,25г – р өдөрт 3-4 удаа, 6 – 12 насны хүүхдэд 2 цайны халбага сиропыг 8 цагаар, 1 – 5 насны хүүхдэд 1 цайны халбага  сиропыг 8 – 12 цагийн зайтай хоолны өмнө тус тус хэрэглэнэ.

Гаж нөлөө: Удаан хугацаагаар хэрэглэхэд элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх ба харшлын урвал илэрч болно.

Цээрлэлт: Эритромицинд хэт мэдрэг хүмүүс ба халдварт мононукеозын үед хэрэглэхгүй.

Эмийн савлалт: 1 блистерт 250 мг - ын 10 шахмалаар, 1флаконд 60мл 125мг эритромицин агуулсан сироп тус тус савлагдана.