Бичсэн Admin

ХӨХНИЙ ТОЛГОЙ ХАГАРАХ-CRACKED NIPPLES
Анх хүүхэд төрүүлсэн олон залуу эхчүүд хүүхдээ хөхүүлэх эхний цөөн хэдэн долоо хоногийн хугацаанд хөхний толгой нь эмзэглэж, зовиуралдаг.
Хөхний толгойн аль нэг нь, эсвэл хоёулаа зовиуралж, улайж, ирмэг үүсэж, арьс нь хагарвал цус гарах осолтой. Хүүхдийг хөхүүлэхдээ зөв байрлуулаагүйн улмаас хүүхэд хөхний толгойн үзүүрийг хөхөж, улмаар хөхний толгой хагарах хандлагатай байдаг.

Мөн хавтгай, эсвэл хөхний толгой дотогш байрлалтай эмэгтэйчүүд илүү өртөмхий. Заримдаа мөөгөнцрийн халдвар өвчнөөс болж хөхний толгой хагардаг.
Хэрэв:
Хөхний толгой улайж, дээр нь цагаан бодис үүсвэл
Хөхөн дээр улаан, эмзэг хэсэг үүсвэл эмчид яаралтай үзүүлээрэй.  
ТА ӨӨРӨӨ ЮУ ХИЙХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Хүүхдээ зөв байрлуулан хөхүүлж сурснаас хойш хөхний толгойн хагаралт голдуу хурдан эдгэрдэг.
Хүүхдээ хөхөн дээрээ яаж байрлуулж буйгаа шалга. Хөхүүлэх байрлалаа шинэчлэх нь хөхний зовуурийг багасгахад туслах боломжтой.
Зовиур багатай хөхөө эхлээд хөхүүл. Учир нь эхэндээ хүүхэд хүчтэй сордог. Хүүхэд хорхойсон хөхөж байх үед ээж нь гүнзгий амьсгалах хэрэгтэй. Зовуурьтай байгаа хөхний толгой эхний хэдэн соролтын үед илүү эмзэглэдэг.
Хавтгай, эсвэл шигдсэн хөхний толгойг нааш татахын тулд хуванцар, хөнгөн соруулагчаар соруул.
Зовиуртай, гүн хагарлыг эдгэхэд туслахын тулд ланолинтай крем түрхэж үз.
Хүүхдээ хөхүүлсний дараа тухай бүрт бүлээн усаар хөхний толгойг угааж, дараа нь гүйцэд сайн хатаа. Таны хөхний даруулга чийг татдаггүй байх ёстой. Боломж гарах бүрт хөхөндөө агаар оруулж бай.
Хэрэв хөхний толгой зовуурь ихтэй байвал өвчин намдаах эм ууж намдаа.
Хөхний толгой өвдөж байгаа үед хүүхдээ хөхүүлэх:
Хүүхдийн толгойг арай өндөр байрлуулж, сайн тулж өгөх нь хөхний толгой зовуурийг багасгах тустай.
Хүүхдийн толгойг өөрийн гарын шууны дээр өндөр байрлуулж, гэдсийг нь цээжиндээ наа.
Хүүхдийн ам хөхний толгойд шууд байх ёстой.
Доод талд байгаа хүүхдийн нэг гарыг биедээ хавчилгүй, өөрийн бүсэлхийн ар талд гарга. Хүүхдийн биеийн хэсгийг сайн өргө.
 Хүүхдийн аманд хөхний толгой төдийгүй, тойрсон бараан өнгийн хэсэг (ареола) үмхэгдэж байх ёстой.
Хүүхдийн толгой доор зөөлөн дэр тавьж дэмнэ.
Хүүхдийн хэвлий, цээжийг өөрийн биедээ сайн ойртуулж найдвартай тулах хэрэгтэй.
Эмийн эмчилгээ:
Хүүхэд хөхүүлж байгаа эхчүүдэд зориулан бүтээгдсэн ланолины тос хөхний толгойн  зовуурийг намдаана. Арьсыг хамгаалах, хагарал анихад туслахын тулд уг тосыг бага зэрэг түрхэж шингээнэ. Хүүхдээ хөхүүлэхийн өмнө тосыг арчих хэрэгтэй. Хүүхдээ хөхүүлэхээс 30 минутын өмнө өвчин намдаах эм уувал биеийн тавгүй байдлыг багасгах бөгөөд хөхүүлж байх зуур ээж нь тайван байхад тусална.
Хэрэв:
Хөхний толгой 2-3 өдрийн дотор эдгэрэхгүй бол эмч, эсвэл хөхөөр хооллох мэргэжилтэнд хандаж эмнэлгийн цаашдын тусламж аваарай.