Бичсэн Admin

УРТ НАСЛАХ 9 АЛХАМ
Бид амьдралынхаа багахан хэсгийг л өөрчлөхөд үр дүн нь маш гайхалтайгаар гардаг. “Урт наслахын гол нууц нь түүнийг богиносгохгүй байхад оршино” гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Эрүүл байвал урт наслана. Бидний муу зуршилууд болох тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, жимс жимсгэнэ, хүнсний ногоог бага хэрэглэх зэрэг нь бидний наснаас дунджаар 12 жилийг хороодог байна.

Тэгвэл бид энгийн хэрнээ гайхалтай хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
1. Бүү хэтрүүлэн ид
Хэрэв эрүүл 100 наслахыг хүсвэл бага идэх хэрэгтэй. Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд Японы өндөр настай хүмүүсийг судлаж үзэхэд тэд бага иддэг, ходоодных нь 80% дүүрэхэд тэд дахин хоол иддэггүй болохыг тогтоожээ. 2008 онд тэд бага идсэнээр өөх тосны хэмжээ багасч метаболизмийг зохицуулагч бамбайн Т3 гормон хязгаарлагдаж өтлөлтийн процесс удааширдгыг тогтоосон байна.
2. Байнга идэвхитэй бай
Өдөрт 30 минут гүйх, идэвхитэй хөдөлгөөнтэй байснаас та өөрийн насан дээр 3-5 жилийн нэмж чадна. Мөн бэлгийн идэвхитэй амьдрал ч бас үүнд тустай байна. Ингэснээр таны даралт багасаж, дархлаа сэргэн, нойргүүдлээс ангижирч, зүрх судасны системийн үйл ажиллагаа хэвийн байх болно.
3. Зурагтаа унтраа
2010 онд эрдэмтэд зурагт өдөрт 4 ба түүнээс дээш цагаар үздэг хүмүүс 2-с доош цагаар зурагт үздэг хүнээс 46%-р илүү хурдан нас бардаг болохыг тогтоожээ. Өдөрт зурагт үзэх цагаа 1 цагаар багасгаснаар та нас барах магадлалаа 11%-р багасгаж, зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалаа 18% бууруулж чадна.
4. Наранд аль болох бага гар
Нар нь хүний арьсыг хуурайшуулж, үрчлээтүүлэхээс гадна арьсны хавдар үүсэх нэгэн шалтгаан болдог. Нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэзээ ч хэтэрхий эртдэх эсвэл хэтэрхий оройтно гэж байхгүй. Гэхдээ зөвхөн нүүрний арьсандаа бүү анхаар, хүзүү , гар, биеийн арьс бас хөгширнө шүү дээ.
5. Нээлттэй бай
Гэр бүл, найз нөхөдтэйгээ ойр дотно харьцаатай байдаг хүмүүс зүрх судасны өвлөлөөс хол байдаг. Ганцаардал нь уур бухимдал, стрессийн шалтгаан болж цусны даралт , холестрины хэмжээг ихэсгэдэг байна.
6. Спиртлэг зүйлээ тохируулан хэрэглэ.
2010 онд Америкийн зүрхний нийгэмлэгээс гаргасан судалгаагаар өдөрт 1 стандарт хэмжээгээр спиртын зүйлийг хэрэглэх нь зүрх судасны эмгэгээс сэргийлэх бас нэгэн арга гэнэ. Гэхдээ хэзээ ч хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
7. Жимс жимсгэнэ, ногоо түлхүү хэрэглэ.
Өдөрт 3-с доошгүй төрлийн жимс жимсгэнэ хэрэглэх нь таны эрүүл мэндэд гайхмаар өөрчлөлт авчирна. Эдгээр нь өөртөө маш олон төрлийн витамин, эрдэс бодис, антиоксидантуудыг агуулж байдаг. Ингэснээр зүрх судасны өвчлөлийг 76%-р , хөхний хорт хавдраар өвчлөх магадлалыг бууруулдаг байна.
8. Биеийн тамираар хичээллэ.
Өдөр бүр 30-с доошгүй минутын идэвхитэй хөдөлгөөн нь таны насыг 4-с доошгүй жилээр уртасгана. Үүгээр ч зогсохгүй таныг өөдрөг үзэлтэй, өөртэй итгэлтэй болгож бухимдлаас ангижруулдаг байна.
9. Тамхи бүү тат.
Тамхи таныг маш хурдан хөгшрүүлнэ. Америкийн эрүүл мэндийн нийгэмлэгийн судалгаагаар тамхиа хаясан эмэгтэйчүүдийн наслалт дунджаар 6-8 жилээр уртассан байна. Энэ нь уушигны бүх төрлийн өвчин, хавдраар өвчлөлх магадлалыг 95% хүртэл бууруулдаг. Тамхиа хаяхад хэзээ ч эртдэхгүй, тиймээс яг одооноос эхлээрэй.