Бичсэн Admin

АЖИЛ ХЭРЭГЧ ЭРЧҮҮДИЙН ХУВЦАСЛАЛТ

Монголчууд бид хүнийг хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэж хэлэлцдэг. Энэ нь ч үнэний хувьтай. Сайхан хувцасласан залуу хэний ч өмнө нүүр бардам зогсож, өөртөө итгэлтэйгээр ажил үүргээ гүйцэтгэнэ шүү дээ.

Ажил хэрэгч эрэгтэйн хувьд: Костюм, цамц, зангиа, гутал, оймс, тэлээ, цүнх, хэтэвч, цаг, алчуур гэх мэт хувцас хэрэглэл маш чухал.Костюм: Эрчүүдийн костюм маш олон төрөл байдаг. Өдөр тутмын, томилолтын, ёслолын, гоёлын, хүлээн авалтын, хурал зөвлөгөөний гэх мэт. Зун, хавар, намрын дулаан цагт хөнгөн нимгэн, хөвөн даавуун, нарийн ноосон даавуун костьюмыг, өвлийн улиралд зузаан ноосон даавуун болон бүдүүн нэхээстэй даавуун костьюм тохиромжтой.

 Та өөртөө костюм худалдан авахдаа:

  •          Хүрэмний урт богиныг цээжнийхээ өндөр намтай харьцуулах
  •          Мөрөнд яг таарч буйг сайтар шалгах
  •          Суган доогуур үрчлээс гарч байвал таараагүйн шинж
  •          Алхаад үзэхэд оймс харагдахгүй байвал өмдний урт таарсан гэсэн үг
  •          Шуумгийг  эргүүлсэн загвартай өмдний нугалаас нь 3-4,5см байна.

 Албан ёсны байдалд хүрмээ бүрэн товчил:

  • Ёслолын ажиллагааны үед
  • Илтгэл хэлэлцүүлэх, үг хэлэх үед
  • Тэргүүлэгчдийн ширээний ард суух үед
  • Зоогийн газарт
  • Театр, киноны зааланд орох үед
  • Хослон бүжиглэх үед
  • Эмгэнэл илэрхийлэх үед хүрмээ бүрэн товчилсон байх хэрэгтэй.

Цамц: Срочкон цамц худалдан авахдаа:

  • Цамцны өнгө сонголт
  • Ханцуй нь хүрэмнийхээс 1,5-2см орчим цухуйна
  • Цамц авахдаа бүрэн товчилоод долоовор хуруугаа шургуулахад хуруу чөлөөтэй орж байвал таарч байгаагийн шинж юм. Ажил хэрэгч залуу та ёслолын хувцас дээр заавал цагаан өнгийн цамц өмсөөрэй.

Зангиа:  Зангиа нь эр хүний хэв шинжийг илэрхийлэх гол гоёл байдаг. Гэхдээ зангиа костюмны нэмэлт хэсэг л байх ёстой. Зангиаг сонгохдоо костюм ба цамцны өнгийн дагуу арай тод эсвэл хээний дагуу сонгоно. Зөв сонгож, сайхан зангидсан зангиа нь костюм, цамц, гуталтай хоршин бүрэн цогц болдог.

Гутал: Ажил хэрэгч та тэлээ, цүнх, хэтэвч, цагны оосортойгоо зохицуулан гутлаа сонгох ба гутлаа үргэлж арчилж байх хэрэгтэй. Ажил хэрэгч байдалд бараан өнгийн хар юмуу хүрэн гутал тохиромжтой. Чанартай гутал таны чансааг харуулна.

Оймс: Костюм дээр шилбэний доогуур шагайгаар татсан оймс өмсөж болохгүй. Оймсны өнгө зангианы дэвсгэр өнгөтэй ойролцоо байна. Харин  өмднөөс цайвар байх нь тохиромжгүй. Цайвар оймсыг чөлөөт хувцас, цагаан оймсыг спорт загварын хувцастай зохицуулан өмсдөг.

Тэлээ:Чанартай, сураар хийсэн, үнэтэй тэлээ эр хүний гоёлын нэг. Тэлээг сонгохдоо гутлын өнгийг харгалзана.

  • Хар гутал: /хар/
  • Хүрэн гутал: /хүрэн, хүрэн шар, хүрэн улаан/ гэх мэт гутлын өнгөндөө зохицуулна.

Цүнх, хэтэвч: Ажил хэрэгч залуусын гар цүнх, хэтэвч зэрэг нь чансаалаг байх ёстой.

Костюм дээр хавтас, дээрээ богино бариултай гар цүнх хамгийн тохиромжтой. Эрэгтэй хүн аль болох нимгэн, овор багатай авсаархан, эдэлгээ сайтай, чанартай хэтэвч хэрэглэнэ. Цүнх, хэтэвч нь хос байвал зохистой.

Цаг: Эр хүний хувьд үнэтэй бугуйн цаг, үзэг, асаагуур зэрэг нь онцгой чухал гоёлууд

болдог. Цагны оосор суран эсвэл төмөр байж болно. Харин зузаан резин оосортой хэт этгээд чамин хийцтэй цаг костюмтай үл зохицоно

Алчуур: Боловсон эр хүн биедээ үргэлж цэвэр алчуур авч явдаг. Энэ нь хамраа арчих, хөлсөө арчих гэх мэт ариун цэврийн зориулалттай. Энэхүү алчуурыг баруун талын халаасанд хийдэг ба зүүн талын халаасандаа нөөц алчууртай байх нь илүүдэхгүй.

Сайхан хувцас биеийн чимэг

Сайн боловсрол ухааны чимэг.