Бичсэн Admin

АЖИЛ ХЭРЭГЧ ЭМЭГТЭЙН ХУВЦАСЛАЛТ

Хэрвээ та ажил хэрэгч эмэгтэйн шинжийг бүрдүүлэхээр шийдсэн л бол өөрийгөө дотроос нь болон гаднаас нь бүрэн өөрчил. Дотроосоо гэдэг нь ажилдаа хандах хандлага, бусадтай харьцах харьцаа, үг хэллэг, дотоод сэтгэлээ өөрчилнө гэсэн үг. Ажил хэрэгч эмэгтэйн гадаад дүр төрхийг дараах зүйлс илтгэнэ.

ХУВЦАСЛАЛТ

Ажил хэрэгч хувцаслалт нь ихэмсэг харагдахуйц, дэгжин загвартай, чамин тансаг байх ёстой ба хар, хар хөх, хар саарал болон завсарын даруухан өнгөтэй хувцас, хэрэглэлээс бүрдэх ёстой.

Ажил хэрэгч хувцаслалтыг дотор нь дараах маягаар ангилна. Үүнд:

  • Уламжлалт
  • Албан ёсны
  • Ёслолын
  • Албан бус гэж ангилдаг.
  • Нүүр будалт
  • Үс засалт

Уламжлалт ажил хэрэгч хувцаслалт: Костьюмны хослол, срочкин цамц, даашинз, юбка гэх мэт албархуу хувцас. Үүнийг өдөр тутамдаа болон албан ажлын үед өмсөх нь зохимжтой.

Албан ёсны хувцаслалт: Албан ёсны арга хэмжээний болон илтгэл хэлэлцүүлэх, томоохон хурал зөвлөгөөнд зориулагдсан хослол. Энэ нь таны нэр хүндийн илэрхийлэл болох ёстой гэдгийг санаарай.

Ёслолын хувцаслалт: Үдшийн болон хүндэтгэлийн хүлээн авалтын хувцас. Бүсгүй та бусдаас илүү сайхан харагдах хэрэгтэй тул тансаг, дэгжин хослол, даашинз, бүрх малгай, жижиг гар цүнх таны гоёл болно.

Албан бус ажил хэрэгч хувцас: Өдөр тутамдаа албан тасалгаанд өмсөж болох хувцас. Энгийн даруухан загвартай өмд, хүрэм, юбка, нимгэн ноос, ноолууран хослол, хэт задгай энгэртэй биш цамц, даашинз гэх мэт

ГОО САЙХАН

  • Оо энгэсэг, будаг шунхыг аль болох бага хэрэглэх.
  • Хиймэл хумс, сормуус хэрэглэх зохимжгүй.
  • Тод өнгийн будагнаас татгалз.
  • Үнэтэй сүрчиг хэрэглэх нь таны зиндааг илэрхийлэх хэдий ч зөөлөн үнэртэй байх нь тохиромжтой.
  • Үс засалтандаа анхаарал хандуулах нь зүйтэй.
  • Үс засалт болон үсний урт, богиноос үл хамааран ямар ч тохиолдолд үс угаасан, цэвэр байх ёстой.
  • Урт үсийг боох эсвэл шуух нь илүү тохиромжтой.

БУСАД ЗҮЙЛ

Нүдний шилний хувьд зөвхөн нарийн металл хүрээтэй эсвэл хүрээгүй шилийг сонгоорой.

Баяр ёслолын болон энгийн үед хэрэглэдэг бөгжнүүдээ ажлын үед зэрэгцүүлэн зүүх нь эвгүй харагддаг ба жижиг хадгадаг ээмэг, кулон, бөгж зэрэг нь цэвэрхэн харагдуулдаг. Гутлын өнгө цүнхний өнгөтэй ижил, 2-4 см өндөр өсгийтэй байх ба оймс, тирко даруу өнгөтэй, байх нь зохимжтой.

Бүсгүй та ажил дээрээ, олон нийтийн газар нүүрээ будах, үс хумсаа янзлахыг тэвчих хэрэгтэй. Будгаа сэргээх шаардлага гарвал ариун цэврийн өрөөг зориорой.

АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ ТЭРГҮҮЛСЭН АМЖИЛТЫН ЭЗЭД БОЛООРОЙ