Бичсэн Admin

АЖЛЫН БАЙРНЫ ТӨРӨЛ

Байгууллагууд өөрийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж, янз бүрийн орон тоон дээр ажилтан хөлслөн ажиллуулдаг. Хөдөлмөрийн зах зээл дэх ажил горилогч нарч өөрийн боломж бололцоондоо тулгуурлан дараах нөхцлүүдээс сонголтоо хийдэг. 

                                                     

БҮТЭН ЦАГИЙН АЖИЛТАН: Тухайн байгууллагын тодорхой нэг ажлын байранд заасны дагуу бүтэн цагаар ажиллаж, компаний нийгмийн бодлого, тусламж дэмжлэг, шагнал урамшуулал бусад хөнгөлөлтөнд хамрагдах эрхтэй ажилтанг тухайн компаний үндсэн буюу бүтэн цагийн ажилтан гэнэ.
ХАГАС ЦАГИЙН АЖИЛТАН: Хагас цагийн ажилтан нь түр болон туршилтын хугацааны ажилтан биш бөгөөд тухайн байгууллагад 7хоногт нийт 28-аас бага цагаар ажиллаж, Монгол Улсын Хууль эрх зүйн хүрээнд мөрдөгдөж буй тэтгэлэг, тэтгэмжийн хөтөлбөрүүдэд /ажилгүйдлийн даатгал, гэнэтийн ослын даатгал гэх мэт/ хамрагдах эрхтэй ч, компаний ашгийн хөтөлбөрөөс хувь хүртэх эрхгүй байдаг.

ТУРШИЛТЫН ХУГАЦААНЫ АЖИЛТАН: Тухайн компаниас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтанд шалгарсан ажилтанг Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 23.2.3 дугаар зүйлд зааснаар 6 сар хүртэл хугацаагаар туршилтын хугацаанд ажиллуулах ба энэ нь тухайн ажил горилогч тус ажлын байранд тэнцэхүйц мэдлэг, ур чадвартай эсхийг нягтлан тодорхойлох зорилготой. Туршилтын хугацаа дуусмагц тухайн ажил горилогчийг жинхлэн ажилуулах бол үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээг байгуулж болно.

ХӨДӨЛМӨРИЙН ХУГАЦААТАЙ ГЭРЭЭНИЙ БУЮУ ТҮР АЖИЛТАН: Энэ нь түр хугацааны буюу хэн нэгэн албан тушаалтны оронд, богино хугацааны төсөл, хэсэг хугацаанд ажлын хүчийг түр нэмэгдүүлэх зорилгоор түр ажилуулж буй ажилтанг хэлнэ.Энэ төрөлд багтах ажилтны ажлын цаг тодорхой заасан хугацаатай байх ба ТҮР АЖИЛТАНТАЙ ХИЙХ ГЭРЭЭ-г байгуулах ёстой. Түр ажилтан нь тэтгэлэг, тэтгэмжийн хөтөлбөрүүдэд хамрагдах боловч дээрхийн адил компаний ашгийн хөтөлбөрөөс хувь хүртэх эрхгүй байдаг.

ТОГТМОЛ БУС АЖИЛТАН: Тухайн байгууллагад хэрэгцээтэй үед нь ажил гүйцэтгэдэг, байнгын бус ажилтанг тогтмол бус ажилтан гэнэ.Эдгээр ажилтнууд нь санал болгосон ашгаас хууль ёсны дагуу хувь хүртэх эрхтэй боловч мөн л компаний бусад ашгаас хувь хүртэх эрхгүй.