Бичсэн Admin

ШИНЭ ХАМТ ОЛОНТОЙГОО ДАСАН ЗОХИЦОХ
/Ажил горилогч нарт зориулав/

Шинэ хамт олонтойгоо хэрхэн зохицох вэ?
Шинэ ажилтны 20% нь шинэ хамт олонд шингэж чадаагүйгээс ажлаасаа гардаг байна. Ямар ч хамт олны дунд дасан зохицоход туслах хэдэн аргыг мэдэж аваад хэрэгжүүлбэл танд айх зүйл байхгүй.

Байдлыг тандах
Эхний өдөр л шинэ хамт олон өөрийг тань “манай хүн байна” гэж хүлээж авна гэж найдаад хэрэггүй. Тэгнэ гэж байхгүй. Харин ч шинэ ажилтантай харьцахгүй, хүлээн зөвшөөрөхгүй, гадуурхангуй хандах үзэгдэл байж л байдаг. Таныг огт байхгүй юм шиг, хэн ч тань руу хандахгүй, нэг хэсэг сонждог.
Анхны удаа сайхан сэтгэгдэл төрүүл
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харилцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.

Мэдээлэл цуглуулах
Хүмүүсийн сонор сэрэмжийг дарчихлаа, одоо харин мэдээлэл цуглуулж эхлэх цаг боллоо. Ажиллаж байгаа газрынхаа хүмүүсийн хоорондын харилцааны системийг ажиглаж, учрыг нь олох-таны эхний зорилго. Ажил төрөлтэйгөө холбоотой зүйлийг өөрөө ажиглаад мэдчихвэл дээр.

  • Холбоотой болохыг хичээ
  • Томоохон байгууллагууд шинэ хүнд “багш” томилж өгдөг. Таны орсон байгууллага багш томилж өгдөггүй бол:
  • Өөртэй чинь төстэй ажил үүргийн хуваарьтай хүнийг
  • Удаан хугацаанд тэнд ажиллаж байгаа нэр хүндтэй хүнийг
  • Өөр шиг тань юу ч мэдэхгүй хүнд юм заах дуртай байгаа нэгнийг тодруулаад түүнтэй сайхан харьцаа тогтоох хэрэгтэй.
  • Үгүй гэж хэлэхээс бүү ай
  • Хуучин ажилтнууд хэлсэн бүгдийг нь дуулгавартай биелүүлэгчтэй болохыг хүсэх нь цөөнгүй. Хэрэв та ийм хандлагатай учирвал үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хатуу бөгөөд тайванаар үгүй гэж хэл.
  • Сандрах хэрэггүй

Таныг халаагүй байгаа бол та дайсантай болчихоогүй байгаа бол шинэ хамт олонд та амжилттай нэвтэрчээ гэсэн үг. Харин яагаад ч юм яаг энэ үед шинэ ажил тань таалагдахаа болиод ирдэг. Бодож байснаас тань өөр онцгүй ажил байна гэж бодол толгойд эргэлдээд эхэлдэг. Энэ үе шатаас хэн ч зугтах боломжгүй.

Шинэ хамт олонтойгоо хамтран ажиллахад тань амжилт хүсье!