Бичсэн Admin

ХҮНИЙ БИЕ МАХБОД БА 5 АМТТАН, 4 УЛИРАЛ

Таван амттаныг тохируулан хэрэглэх нь чухал.

Халуун амт - халуун ногоо нь цус, хий гүйдлийг идэвхижүүлж, хийн бөөгнөрөл, цусны бүлэгнэлийг арилгадаг. Хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Исгэлэн амт - зөв иссэн исгэлэн амт нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж, элэгний өвчнөөс сэргийлнэ.

Ходоодны шүүс ихэдсэн, үе мөчний өвчтэй болон бөөрний дутагдалтай хүнд тохиромжгүй.

Гашуун амт - хөөрлийг намдааж, шээс туух үйлчилгээтэй. Өтгөн хатдаг хүмүүс гашуун амттанг хэрэглэхгүй. Хэтрүүлэн хэрэглэвэл зүрх дэлсэж, толгой эргэнэ.

Чихэрлэг амт - хий, цусыгтөлжүүлэн мах, булчинг тайвшруулж хордлого тайлах үйлчилгээтэй. Хэтрүүлбэл цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж таргалуулдаг. Тарган хүн ба чихрийн шижин өвчтэй хүмүүс чихэрлэг амттанг тэвчих хэрэгтэй.

Шорвог амт - хүний биеийн цус, хөлсөнд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Хэтрүүлбэл зүрх, бөөрний ажиллагаанд муу нөлөөтэй улмаар цусны даралтын хэмжээг алдагдуулдаг.

Жилийн дөрвөн улирал

  • Өвлийн улирлын эхний 72 хоног бөөр, давсаг эрчимжиж, сүүлийн 18 хоногт дэлүү, ходоодны суваг эрчимжинэ. Биед орших усыг бөөр удирдана. Бөөрний энерги сайтай хүний шүд сайн, царай нь улаа бутарсан харагддаг. Бөөр муудвал зүрх дэлсэж, нойр мууддаг. Бөөрийг дулаан байлгаж, зөв хооллож, өдөрт 1-1,5 литр ус / шингэн/ ууж бай. Хөлийн ул, шагайн гадна ба дотор талд бөөр давсагны биологийн идэвхтэй цэгүүд байдаг.
  • Хаврын улирлын эхний 72 хоногт элэг, цөс идэвхжин, сүүлийн 18 хоногт дэлүү, ходоодны суваг дэлгэрнэ. Элэг бидний оюун санаа мэдрэхүйд нөлөөлдөг. Үе мөч болох дотор эрхтэн, булчин шөрмөс, хумсыг элэг тэжээлийн бодисоор хангадаг. Элэг нүдтэй холбоотой. Элгийг мэдээлэгч нь нүд. Хэт цадталаа идэх, байнга архи хэрэглэх, хөдөлгөөн багасгах, дарсан, утсан мах хиам хэрэглэснээс элэг бохирддог. Гүйх үед элэг, цөсөнд цэвэрлэгээ явагддаг. Элэг цэвэрлэх олон арга байдаг. Жилд нэг удаа цэвэрлэгээ хийнэ. Нэг аяга бүлээн усанд нэг хоолны халбага лимоны сок, нэг цайны халбага оливын тос хоёрыг найруулаад унтахын өмнө гуурсаар уг шингэнийг ууна. Хавар модон махбод дэлгэрч, мод ургамал ургаж эхэлдэг цаг.
  • Зуны улирлын эхний 72 хоногт зүрх, судас, нарийн гэдэс эрчимжиж, сүүлийн 18 хоногт дэлүү, ходоодны суваг эрчимжинэ. Зун зүрх судасны улирал. Зүрх цусны эргэлтийг удирддаг. Хөлийн зүүн тавхай нь артерийн систем, баруун тавхай нь венийн системийг удирддаг, зүүн тавхай нь зүрхний зүүн ховдол, баруун тавхай нь баруун ховдолыг хариуцдаг. Зун гал махбодтой.
  • Намрын улирлын эхний 72 хоногт уушги, бүдүүн гэдэс эрчимжиж, сүүлийн 18 хоногт дэлүү ходоод, нойр булчирхай идэвхждэг. Ходоод, дэлүү, нойр булчирхайнаас зүрхний үйл ажиллагаа хамаарна. Намар уушги, олгойн улирал. Уушги нь олгой, бүдүүн гэдэснээс энергээ авдаг. Намар төмөр махбодтой.