Бичсэн Admin

ЗӨГИЙН БАЛНЫ ГАЙХАМШИГ
Зөгийн балыг 3500 жилийн настай гэж үздэг. Одоогоор зөгийн балыг анагаах ухаан болон гоо сайханы салбарт маш өргөнөөр ашиглаж байгаа билээ. Түүний ашиг тус маш их.
Жишээ нь: Сэтгэлийн хэт хөөрөлтэй юмуу сэтгэлийн хэт дарамтанд орсон хүн өдөрт 100 гр зөгийн бал идвэл  ямарч тайвшируулах эмнээс илүү үр дүнтэй.

Унтахаасаа хагас цагийн өмнө аяга халуун усанд 3 халбага зөгийн бал хийж уувал нойргүйдэхгүй тайван сайхан амардаг.
Хамрын ханиад хүрсан үед ус зөгийн бал хоёроо 50/50 харьцаатай хийж өдөртөө 3 удаа 2-3 удаа хамартаа дусааж байвал хамар битүүрэх талаар санаа зоволтгүй болно.
Арьс тань барзайгаад байна уу? Тэгвэл зөгийн бал сүү хоёрыг 50/50 харьцаатай хольж хутгаад нүүрэндээ түрхээд  хаттал нь байлгавал арьс тань толигор болдог.
Бас нүүрэн дээр тань юм гараад байвал өглөө өлөн элгэн дээрээ аяга зөгийн балтай ус юмуу цай ууж байгаарай. Энэ нь ходоодны үйл ажиллагаанд ч бас сайнаар нөлөөлнө.