Бичсэн Admin

ГОРМОН БУЮУ ДААВАР
Хүн ба амьтны дотоод шүүрлийн булчирхайнуудаас үүсдэг уураг ба тосонцор бодисуудаас тогтсон химийн идэвхи өндөртэй органик нэгдлийг гормон гэнэ.
Гормон нь грекээр –өдөөх, сэргээх гэсэн утгатай. Дааврууд нь: Уургийн бүтэцтэй, Стероид бүтэцтэй гэж 2 хуваана.

Уургийн бүтэцтэй дааврууд:
Бамбай хэлбэрт булчирхайн даавар- Иод агуулсан тироксин, тиронин, иод агуулаагүй даавар тирекальцитонин орно.
Хос бамбай хэлбэрт булчирхайн гормон- Бамбай хэлбэрт булчирхайн хойд хэсгийн гадаргад хосоороо байрладаг 130-150мг орчим , паратгормоныг ялгаруулдаг 4 жижиг булчирхайг ХБХБ гэнэ.
Сэрээ булчирхайн гормон- Тимозин , тимопоэзин зэрэг дааврууд ялгарна. Залуу эсийн хөгжилтийг сайжруулж, эсэргүүцэл нэмэгдүүлдэг ба гипоталамус, өнчин тархины зохицуулгын дор явагдана.
Нойр булчирхайн гормон- Хүний нүүрс усны хэмжээг зохицуулахад чухал үүрэгтэй инсулин, глюкагон , липокайн зэргийг ялгаруулна.
Глюкагон- Цусны сахарын хэмжээг тодорхой хязгаарт барьдаг (0,60-1,00г/л) инсулины эсрэг үйлчлэлтэй нойр булчирхайгаас ялгардаг гормон.
Бөөрний дайвар булчирхайн гормон- хос эрхтэн (баруун, зүүн ) бөгөөд 10-12г жинтэй, холтослог ба тархилаг давхрагатай, давхрага бүрээс нь даавар ялгардаг.
(Адреналин, норадреналин)
Гипоталамус- энэ нь төв мэдрэлийн ба дотоод шүүрлийн системийн үйл ажиллагааг холбосон цэг бөгөөд ДШБ-н үйл ажиллагааг зохицуулах гол төв мөн. Гипоталамусын мэдрэлийн эсээс өнчин тархины гормон ялгаралтыг дэмжих 7либерин, саатуулагч 3 статиныг гарган авсан. ӨТ-ны эсийн мембран дах рецепторууд нь гипоталамусын даавруудтай холбогддог гэж үздэг.
Өнчин тархины дааврууд – Хүний өнчин тархи нь 600мг жинтэй бөгөөд өмнөд, дунд, хойд гэсэн 3 хэсэгтэй ба хэсэг тус бүрээс  даавар ялгарна.
ӨТ-ны өмнөд хэсгийн дааврууд:
Самотоороп
Сүү ялгаралтыг зохицуулах даавар-Лактотроп, пролактин, лютетропны гормон
Адреналин ба кортиныг тохируулдаг гормон-АКТГ. Тироксин тохируулагч гормон Фоллиулин зохицуулах гормон
ӨТ-ны дунд хэсгийн даавар:
Арьсны өнгийг тохируулагч меланоформ гормон
ӨТ-ны хойд хэсгийн гормон:
Вазопрессин-цусны судасны агшилтыг хүчтэй болгодог.
Окситоцин-гялгар булчин, савны агшилтыг ихэсгэдэг үйлчлэлтэй.
Эпифизийн гормон-энэ гормоныг мелотонин гэх ба уурагт нэгдэл юм. Эдийн дааврууд , ходоод, нарийн гэдэсний  гормон,  нарийн гэдэсний хананд секретин гэх уурагт бүтэцтэй даавар, ангиотензин гэдэг –цусны даралтыг өндөрсгөдөг даавар, ходоодонд гастрин даавар бий.
Нейрогормон –гистамин-ходоодны хүчиллэг чанар ба, шүүсний ялгаралтыг хүчтэй болгодог гормон юм.