Бичсэн Admin

ӨРӨӨНИЙ ГЭРЭЛТҮҮЛЭГ

Өрөөний гэрэлтүүлэг хүний сэтгэн бодох чадвар болон шийдвэр гаргахад нөлөөлдөг.
Бидний үзсэн ихэнх кинон дээр гэмт хэргийн байцаалтыг хурц гэрлэн доор сэжигтэнг суулган байцааж байгаагаар дүрсэлсэн байдаг.

Тэгвэл гэрэл хүний сэтгэл хөдлөл, оюун бодолд хэрхэн нөлөөлдөг талаар Канадын Торонтогийн Scarborough их сургууль болон Иллинойс дахь Northwestern их сургуулиудад судалгаа хийн Хэрэглээний сэтгэл судлалын сэтгүүлнээ хэвлүүлсэн байна.
Нийт 6 хүнийг өөр өөр гэрэлтүүлэг бүхий өрөөнд суулган асуулга авах маягаар судалжээ. Тэднийг шарсан тахианы далавчны халуун ногоонд хэрхэн хандаж байгааг, хувийн зан чанаруудаас түрэмгий байдал хэр давамгайлж буй, зарим онцлог үгэнд хэрхэн хариу өгч байна, 2 төрлийн жимсний шүүсэнд хэрхэн хандаж байгаа зэргээр судласан байна.
Торонтогийн Их Сургуулийн туслах профессор Алисон Жинг Шу үүний өмнө хийсэн судалгаагаар хүмүүс нарлаг өдөр үнэт цаасны зах зээлийн талаар илүү өөдрөг байж, сайн сайхан байдлыг илүү мэдэрч байсан бол бүрхэг өдөр илүүтэйгээр сэтгэл уналтанд орж байсан гэжээ. Гэхдээ мөн өөр нэгэн зүйл ажиглагдсан нь “Эсрэгээрээ сэтгэл гутралд орсон хүмүүс нарлаг өдрүүд болох хаврын сүүл, зуны улиралд бүр ч илүү сэтгэлээр унаж, амиа хорлох талаар хамгийн их ярьж эхэлдэг” болох нь тогтоогджээ.
Ийнхүү сүүлийн үеийн судалгаагаар хүний сэтгэл хөдлөл хурц гэрлийн дор илүү хүчтэй болдгийг харуулсан байна. Жишээ нь: гэрэлтэй өрөөнд сууж судалгаанд оролцогчид халуун ногоо ихтэй тахианы далавчны соусыг илүүд үзэж ,илүү түрэмгий зан чанар давамгайлж байсан ба эмэгтэйчүүд сөрөг үгсийн талаар илүү муугаар хандаж,  эерэг үгэнд илүү сайнаар хандаж байжээ. Үүнээс гадна оролцогчид "тааламжтай" шүүсийг илүү ууж, "тааламжгүй " шүүсийг бага ууж байжээ.
Судлаачид “бид ихэнхи өдөр тутмын шийдвэрээ тод гэрэлтэй үед хийдэг ба энэ үед хүн илүү оновчтой шийдвэр гаргах, эсвэл илүү сайн арга замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой байдгийг харуулсан” гэж дүгнэсэн байна.Тэд сэтгэл хөдлөл хурц гэрэлтэй үед илүү хүчтэй байдаг шалтгаан нь гэрэл дулаан ялгаруулж энэхүү дулаан нь хүнд өдөөх сэтгэгдэл төрүүлдэгт оршино гэжээ.
Профессор Шу "Тод гэрэл нь бидний хүмүүст болон бараа бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн зүйлсэд өгөх анхны сэтгэгдэлийг илүү хүчтэй болгодог , хурц нартай өдрүүдэд ялангуяа үд дундын үед энэхүү нөлөөлөл хамгийн хүчтэй байдаг , мөн худалдааны газруудад гэрэлтүүлэг сайтай нөхцөлд борлуулалт сайжирдагийг тогтоосон бөгөөд , хэрэв та цэцэг эсвэл хуримын бөгж зэрэг сэтгэл хөдлөл илэрхийлдэг бүтээгдэхүүн борлуулж байгаа бол аль болох гэрэлтүүлэгээ сайжруулавал ач холбогдолтой байх болно." гэжээ.
Гэвч энэ нь янз бүрийн орчны хүчин зүйлс бидний аливаад хандах хандлагад хэрхэн нөлөөлж болох тухай үнэлэх анхны судалгаа биш юм.

Эрүүл мэндийн мэдээлэл
Мария Эллис