Бичсэн Admin

ХҮҮХДИЙН ШҮДИЙГ АРЧЛАХУЙ
Бид та бүхэнд хүүхдийн шүдийг арчлах талаар цуврал зөвлөгөөг өгч байна. Өмнөх мэдээллээрээ бид эцэг эхчүүддээ  хүүхдийнхээ шүдийг хэзээнээс,  хэрхэн , яаж цэвэрлэх талаар  зөвлөсөн бол одоо хүүхдээ шүдний эмчид хэзээнээс үзүүлэх, хүүхдэд фторын нэмэлт тэжээлийг хэрхэн өгөх, хүүхдээ эрүүл сайхан шүдтэй байлгахын тулд яах хэрэгтэйг зөвлөх болно.


Хэзээнээс эхлэн хүүхдээ шүдний эмчид үзүүлж эхлэх вэ?
Та шүдний эмнэлэг орохдоо хүүхдээ цуг авч явж байх хэрэгтэй. Энэ нь түүнийг шүдний эмнэлэгийн үнэр, чимээ, хэрэгсэл, ер нь шүдний эмнэлэгт дасал болгоно гэсэн үг. Хэрэв та өөрөө шүдний эмнэлэгээс айдаг бол түүнийг авч явахдаа хамт байх хэрэггүй, учир нь тэр мөн айдаг болно.
Зарим шүдний эмнэлэг хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн үзэж эхэлдэг бөгөөд эхлээд тэд хүүхдийн шүдний ургалтыг шалгаж үздэг. Энэ үеэс таны хүүхдийн сүүн шүд ургаж эхэлдэг.
Хүүхэддээ фторын нэмэлт тэжээл өгөх хэрэгтэй юу?
Зарим хүүхдэд фторын нэмэлт тэжээл хэрэгтэй болдог боловч зөвхөн шүдний эмчийн зөвлөсний дагуу өгөх хэрэгтэй. Шүдний эмч хүүхдийн насанд таарсан фторын тун хэмжээг танд зөвлөх болно.
Хэрэв таны хүүхэд хэт их хэмжээний фтор хэрэглэвэл түүний шүдэнд муугаар нөлөөлж цоорч, харлах болно. Мөн таны амьдарч буй газрын усны фторын агууламж үүнд нөлөөлнө.
Хүүхдээ эрүүл, сайхан шүдтэй байлгахын тулд юуг анхаарах вэ?
Хүүхдийн шүдний ургалт болон эрүүл байдалд нь идэж буй хоол хүнс хамгаас их нөлөөлдөг. Хамгийн түрүүнд чихэрлэг зүйлсээс хол байлга. Өдөрт 4-с цөөн удаа чихэрлэг зүйл орсон хоол хүнсийг хэрэглүүл. Хатаасан жимс нь маш их чихэртэй бөгөөд мөн шүдэнд хамгийн их наалддаг тул аль болох бүү идүүл. Хэрэв та хүүхэддээ амттан өгөхийг хүсвэл бяслаг, ногоо өгөх хэрэгтэй.
Мөн та хүүхдээ эрүүл шүдтэй байлгахыг хүсвэл:
Хөхний сүүгээр хоолло
Буцалсан ус уулгаж бай.
Жимсний шүүс, жимсний нухаш, амт оруулсан сүү, хийжүүлсэн ундаа зэргээс зайлсхийгээрэй. Учир нь эдгээр маш их хэмжээний чихэр агуулсан байдаг.  
6 сар орчимтойгоос нь эхлэн шилэн аяганаас уулгаж бай. 1 наснаас нь эхлэн оройд зөвхөн 1 удаа шингэн зүйл уулга.
Хүүхдээ эрүүл, амин дэмтэй хоолоор хоолло. Ногоо ихтэй хоолоор холлож, идэж буй зүйлд нь аль болох чихэр бага хий.
Хэрэв хүүхдэд зориулсан хүнсний зүйл авч байгаа бол чихэргүй, эсвэл чихэр нэмэхээргүй хоолыг сонгохыг хичээ.
Мөн олон төрлийн чихэр болох лактоз, фруктоз, глюкоз нь ман таны хүүхдийн шүдэнд муугаар нөлөөлнө.
Хэрэв хүүхэд тань эм уух шаардлагтай болсон бол сахаргүй эмийг нь сонгон уулгаарай.
Эрүүл гэр бүл
Эх орны баялаг