Бичсэн Admin

"Эй Эм Ай" компаний Ерөнхий Захирал Вальтер Эгель

АВСТРИ УЛС

1998 онд Европын нэр хүндтэй эмч нар хамтран бага гэмтэл үүсгэх мэс ажилбарын технологи зохион бүтээх чиглэлээр "Эй Эм Ай" (Эмнэлгийн Шинэлэг бүтээгдэхүүний Агентлаг) компанийг үүсгэн байгуулсан бөгөөд богино хугацаанд амжилт гаргаж одоо Европын эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн компани болжээ.Одоо тус компаний брэнд офис Франц, АНУ, Австрали зэрэг улсад байрлаж байгаа ба  дэлхийн 42 оронд дистрибьютор компани ажиллаж байна. "Эй Эм Ай" компаний онцлох бүтээгдэхүүнээс дурдвал: "ХАЛ ба РАР" Доплерийн систем, Эмэгтэйн шээс задгайрлыг эмчлэх татлага, Эмэгтэй савны ханын унжилтыг засах сойлт, Ходоодны аюулгүй боолт болон бүх төрлийн мэс заслын багаж хэрэгсэлийг нэрлэж болно."Нуган" ХХК 2011 онд "Эй Эм Ай"  компанитай албан ёсны дистрибьюторийн гэрээний үндсэн дээр "ХАЛ ба РАР" Доплерийн систем буюу "Шулуун гэдэсний шамбарамын үеийн мэс ажилбар" хийх төхөөрөмжийг импортлон, Монгол улсын эмнэлгийн практикт нэвтрүүлэн ажиллаж байна.