Бичсэн Admin

ГҮҮНИЙ СААМНЫ АЧ ТУС

Монголчууд эрт дээр үеэс бэлчээрийн мал аж ахуй эрхлэн тэдгээрийг адгуулах явцдаа идэж уух, идээ ундаагаа тохируулан хэрэглэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгалийн эрс тэс уур амьсгалд тохируулан хувцаслах, өвчлөл бэртэл гэмтлийн үед ургамал болон амьтны гаралтай бүтээгдэхүүнийг ашиглан өвчнийг анагаах арвин их өв бий болгон олон зуун жил уламжлуулан ирсэн байна.

Монголчуудын өөрийгөө эмчлэх ухаан 800 гаруй жилийн тэртээгээс эхлэлтэй ба Чингис хаан өөрийн цэргүүддээ гүүний саам уулгаж байсан гэх нотолгоо нууц товчоо, түүх шастирт их олон дурдагдсан байдаг.
Гүүний саамны үндсэн найрлага онцлого:
Хөхтөн амьтадын дундаас гүүний сүүнд хамгийн их уураг альбумин агуулагддагаараа бусад сүүнээс онцлог юм. Саамны бөмбөлөгийн хэмжээ нь үнээний сүүнийхээс 3 дахин жижиг учир гэдэсний ханаар шимэгдэх нь түргэн байдаг.
Гүүний саамны  найрлага нь: 13% нь амин дэм, 18% нь тослог чанар, 11% орчим нь ирдэстэй, 17% нь амин хүчил, 70% гаруй нь шимт бодис зохистой харьцаатайгаар агуулагдаж байдаг ба мөн дархлаа сайжруулагч бодисуудтай.
Уураг: Гүүний саам 2,1% уураг агуулдаг ба шингэц сайтай уураг болох пептид, полипептид, пептон, чөлөөт аминхүчлийн хэмжээ ихтэй. Гүүний сүүний үл орлох амин хүчил нь 44,9-52,8% байна.
Нүүрс-ус: Саамны найрлаганд ордог нүүрс усны дийлэнх нь лактоз буюу сүүний чихэр 6,3% байдаг ба энэ нь кальци, фосфор, магнийг задалж ходоод гэдсээр шимэгдүүлэхэд сайнаар нөлөөлдөг байна.
Тослог: Бусад малынхтай харьцуулахад маш бага буюу 1,3%-ийн тослогтой бөгөөд тосны ханааагүй хүчлүүд дийлэнхийг эзэлдэг.
Амин дэм: Витамин А,Е, В1, В2, С нь стериод гармон үүсэхэд оролцож, эдийн нөхөн сэргэлтийг дэмжинэ, хялгасан судасны нэвчимтгий чанарыг хэвийн байлгана.
Эрдэс: Фосфор, хүхэр, хлор, кали, магни, цайр, зэс, бром зэрэг эрдэс бодис агуулагдана.

Саам эмчилгээний заалт:
Niitlel11Вирусын шалтгаант элэгний архаг үрэвслийн идэвхжил багатай үе  
Элэгний архаг үрэвсэл циррозид шилжих үе
Элэгний хатуурлын ээнэгшил үе
Ходоодны архаг үрэвсэл Б хэлбэр
Цөс угаах зорилгоор
Хоол боловсруулах зам болон цөсний архаг үрэвсэл
Бөөрний архаг үрэвсэл
Харшилын өвчнүүд
Биеийн ерөнхий дархлааг сайжруулах
Гүүний саамыг ШУ-ны үндэслэлтэйгээр хэрэглэх нь зүйтэй бөгөөд гүүг саангуут сүүг шүүж бүлээнээр нь ууна. Саамыг тухайн уух хүний жингийн 1кг тутамд гүүний 1мл сүүг өгдөг. Жишээ нь: 70 кг жинтэй хүнд 1мл-ээр бодоод 70мл-ийг өдөрт 3-н удаа уух юм. Яагаад ингэж багаар уудаг вэ гэхээр их эрдэслэг сүү тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг түргэсгэн гэнэт гүйлгэдэг учираас дасан зохицуулах гэж багаар уудаг. Эхний өдөр 1кг-ийг 1мл-ээр, хоёр дахь өдөр 1кг-ийг 2мл-ээр, гурав дахь өдөр 1кг-ийг 3мл-р гэх мэтээр тооцон ууна. Энэ маягаар өдөрт гурав дөрөв ч ууж болно.
100гр гүүний сүүнд 52к.калори агуулагддаг учир тэр клкалорийнхоо нийт тооцоог идэж буй хоол хүнснээс хасах хэрэгтэй. Учир нь калори ихтэй тул таргалдаг. Тэгэхээр 70кг жинтэй хүн эхний өдөр 70 мл-ийг, дараагийн өдөр 140 мл-ийг, гурав дахь өдөр 210 мл-ийг гэх мэт дунд шаазангаар  дүүргэн уух хэрэгтэй. Энэ зарчимаар 14 хоног уувал маш сайн бөгөөд 100 мл-д 52 к.калори байдаг юм бол 240-д хэд байхыг хасаад, жишээ нь: 2500 к.калори шаардлагатай болвол саамныхаа ккалорийг хасаж тооцоод хоолоо зохицуулах нь зүйтэй.
Хориглох өвчинүүд:
ZaluujuulahЦөсний хүүдийн чулуу /0,6мм-ээс дээш/
Элэгний хатууралын хүндрэл
Хавдар
Чихрийн шижин
Дархлалын шалтгаант ходоодны үрэвсэл
Ясны шинэ хугарал
Залуужуулах үйлчилгээ:
Гүүний саам нь дархлааг дэмжих, гэдэс цэвэрлэхээс гадна дээрх бүх үйлчилгээний үр дүнд хүний биед байгаа хорт бодисуудыг биеэс гадгашлуулж эрдэс бодис ба амин дэмээр баялаг тул хүний арьсны уян байдал, гоо үзэмжид сайнаар нөлөөлснөөр залуужуулна.